Маргааш зуслангийн зам дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ

download (3) Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг маргааш /05.18/ зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа маргааш /05.18/ 10 цагаас Сүхбаатарын талбай дээр болно. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн дор болох энэ ажилд 2000 оюутан, 200 цэрэг оролцож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах юм.

Хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хог тээврийн 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …