Сумынхаа ойг тэмдэглэх гэж яваад засаг дарга нь нас баржээ

Snapshot_2013-07-25_143107 Энэ жил Завхан, Төв, Архангай, Дундговь гээд олон аймгийн 90 жилийн ойн баяр давхцаж хот хөдөө зорчих зорчигчдийн тоо эрс нэмэгдээд байгаа. Тэгвэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын шинэ Засаг дарга тэргүүтэй хэсэг хүмүүс өнгөрсөн шөнө автомашины осолд оржээ.

Тэд нутгийнхаа 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж, Улаанбаатар хотоос ажлаа амжуулаад нутгийнхаа ойд яарч явахдаа ийн осолдсон байна. Ослын улмаас Засаг дарга Т.Мягмарсүрэн нас барж, бусад хүмүүс нь эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь муу байгаа аж.

Дашрамд дурьдхад Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 90 жилийн ой маргааш болох байсан ч дээрхи шалтгаанаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа гэнэ.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …