С.Мэндсайханыг Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилов

5037878f9a5242debig

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Мөн С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Харин Ц.Пүрэвдоржийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Д.Бэхбатыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Н.Энхцогтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Ц.Нанзаддоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.

Үүний зэрэгцээ Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын зориулалттай барилгыг захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …