Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооны талаар мэдээлэл хийнэ

1452043923568c6e9344f1b

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайлбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт. Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулалтын ажил дуусаагүй байгаа. Иймээс ирэх хоёрдугаар сард багтааж жолоочийн зөрчлийн оноог хянаж, тооцох тусгай цахим программыг бэлэн болгоно гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 11:00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн /УБ хотын цагдаагийн байранд байрлах/ мэдээллийн өрөөнд “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноо тооцох журам, Замын цагдаагийн газраас зохион байгуулж буй ажил”-ын талаар мэдээлэл хийнэ.

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …