Ард түмнээсээ илүү эрх ашигтай том намуудаас хэзээ салах вэ

ulstur

Эрх баригчид Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж шинэ нам, бие даагчдын УИХ-д нэвтрэх боломжийг үгүй хийв. Ингэснээр АН, МАН мэтийн эх орон, ард түмнийхээ эрх ашиг бус намын эрх ашиг, тэр дундаа эдгээр намуудын толгойд суусан хэдэн олигархуудаас салж амрах хүсэлтэй ард түмний чин хүслийг үгүй хийв. 2012-2016 оны парламентад өмнөх парламентуудыг бодвол ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс цөөн ч гэсэн өдий төдий багтсан бөгөөд тэдний АН, МАН-аас Монголын ард түмнийг салгах эрмэлзлийг АН-ынхан үгүй хийж, Үндсэн Хууль, Цэцийг өөрсдийн дураар хөдөлгөв. Өнгөрсөн хугацаанд АН, МАН мэтийн намууд ямар ч зөв бодолтой хүнийг эвдэж, мөнгө албан тушаалын амтанд амтуулж чаддагаа Монголын ард түмэнд харуулсан. Сонгуулийн тухай шинэ хуулиар энэ мэт том намуудын шат дамжлагаар л УИХ-ын суудалд хүрэх боломжтой бөгөөд ингэж дамжсан ямар ч хүн дээрхийн адил эвдэрч дуусна. Өөрөөр хэлбэл, бие дааж болон шинэ нам байгуулан УИХ-д орж ирж АН, МАН-ын эрх ашгийн эсрэг дуугарах хүнгүй болж байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан мэтийн бие даагчид болон намынхаа хууль бус үйлдлийг шүүмжлэгч нөхдүүдийг улстөрөөс шахан зайлуулах гэж байна. Ямар сайндаа санаа бодол нийлэхгүй тэд намаасаа гарч шинэ нам байгуулахаар зорьж байсан. Гэсэн ч Сонгуулийн тухай шинэ хуулиар тэдний энэ үйлдлийг таслан зогсоов. Арга ядахдаа бие даагчид нам бараадах болов. Үүний эхний үйлдлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар үйлдэж “ХҮН” /Хөдөлмөрийн Үндэсний Нам/ намд элслээ. Улстөрийн хүрээн дэх харьцангуй шинэ энэ нам УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эгнээндээ нэгтгэснээр парламентад суудалтай болж томров. Тиймдээ ч түүнд намын даргынхаа албан тушаалыг өгөхөөр болжээ. Энэ дагуу “ХҮН” намын их хурал энэ сарын 17, 18-нд болохоор товлогдож, хурлаар “ХҮН”-ын дарга С.Боргил өөрийн албан тушаалыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарт шилжүүлж, өөрөө дэд дарга нь болох гэнэ. Нөгөө талаас С.Ганбаатар “ХҮН”-ын дарга болсныхоо дараа УИХ-ын сонгуульд намаа амжилттай оролцуулж цаашлаад 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэнэ. Хэдийгээр 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийгөө хамгийн сүүлийн хүчтэй Ерөнхийлөгч байх хуулийн заалтыг Үндсэн Хуульд оруулж, өөрөөсөө хойш Ерөнхийлөгчдийг хүчгүй /магадгүй хэн нэгнийг барьж хорих чадваргүй/ хүмүүс болгосон ч С.Ганбаатар Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө хүч үзэх бололтой. Нөгөө талаас 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшчих чансааны нэр цэвэр улстөрч байхгүй нь одоогийн байдлаас харагдаж байгаа юм.  Харин гагцхүү тэр үед л ард түмэн, эх орноосоо илүү эрх ашигтай АН, МАН-ын мэтийн том нам, ялангуяа энэ намуудыг удирдаж буй хэдэн том олигархуудаас салах шинэчлэлийн салхи сэвэлзэж эхлэх байх хэмээн найднам. Түүнээс биш өнөөгийн нөхцөл байдлаар АН, МАН, МАХН хэзээ ч ард түмнээ бодсон удирдагчдаар шинэчлэл хийхгүй ба шинэчлэлийн салхи сэвэлзтэл намынхаа эрх ашгийг Үндсэн Хууль, Сонгуулийн тухай хууль мэтээр хамгаалуулж, улам бэхжисээр байна.

Нинж

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …