10-хан доллар харамласандаа ичив үү аль эсвэл сонгуулийн шоу хийв үү

mungu

Өнөөдөр Монгол Улсад яаж ч хямарч, өрөнд орсон ч гэсэн эцэг эхчүүд сардаа 20 мянган /10 доллар/ төгрөг хүүхдэдээ зарцуулдаг. Энэ бол цэвэр сэтгэлийн асуудал. Тэгвэл ард түмнийнхээ эцэг эх, асран хамгаалагч нь болсон төр үр хүүхэд болсон ард түмэндээ гаргах сэтгэл нь дутаж, “үр хүүхдээсээ” сарын 10-хан ам.доллар харамлаж шогтов. Бодоод үзье л дээ, сардаа ганц удаа хүүхдэдээ хичээл ном гээд хэрэгтэй зүйлдээ хэрэглээрэй хэмээн 20 мянган төгрөг өгөх ядарсан эцэг эх байхад сэтгэл дутаж хүүхдэдээ өгөх бус өөртөө зориулж архи ууж буй задарсан эцэг эх байдаг. Тэд бол “хэмнэж байна” хэмээн бусдыг хуурдаг атлаа өөрийгөө тансаглуулж төсвөөс хулгай хийдэг төр засагтай яг адилхан. 10-хан ам.доллар харамлачихаад 10, 10-н тэрбумаар нь анивчих ч үгүй цохьдог авилгачин төр засаг одоо бүр бяцхан үрсээс сардаа ганц өгдөг 10 ам.долларыг харамласан нь ганцхан шалтгаантай байсан юм. Хүүхдүүд ямар хүндрэлтэй биш, тэд санал өгөхгүй. Тиймдээ ч хямрал хэмээх нэрийн дор Засгийн газрыг төсвийг хэмнэх шуурганд хамгийн түрүүнд өртөв. Гаднын орнуудтай харьцуулбал ичмээр бага тоо 10-хан ам.долларыг сардаа ганц олгохоос татганасан Засгийн газар адаг сүүлд нь хүүхдийн мөнгийг алагчилгүй өгөхөөр болов.

2qrtd2iv9tm3l9io87g1jdip96_l 7c840ctru1qdiv7qkf31uo92ot_l

Хүүхдийн мөнгөний асуудал хүчээ авсантай холбогдуулан төрийн гурван өндөрлөг нууцхан хэлэлцэж, хүүхдийн мөнгийг хуучин жишгээр нь олгохоор тохиролцож, энэхүү тохиролцоогоо ил тод шийдвэрлэсэн мэт сошиал ертөнцөөр ард түмэндээ түгээв. Амьжиргааны түвшин хэмээн 10 ам.доллар харамлаж алагчилж явсан АН ардуудаас “Алагч Нам” хэмээн цол авчээ. Тодруулбал, АН өнгөрөгч сонгуулиар намыг нь дэмжсэн газруудыг харж үзэж, “Сумын хөгжил” хэмээх олон тэрбумын ашигтай модон байшингуудаа АН ялалт байгуулсан сумдаас эхлэн барьж байгаа аж. Үүнд  хөдөө орон нутгийн иргэд ихэд бухимдангүй байна. Учир нь ялаагүй ч гэсэн АН-ыг дэмжсэн сумууд олон байгаа юм. Нөгөө талаас хааж боож, болохгүй бүтэхгүй гэсний эцэст “Хүүхдийн 20 мянга” шиг олон асуудлыг чөлөөлж, бухимдангуй ард иргэдийг баярлуулах арга тактик АН-ынхан хэрэглээд байх шиг. Ийм жишээ олон ч үзэгдлээ. Магадгүй энэ нь сурталчилгааны ажил, сонгуулийн шоу байж мэдэх юм.

Төгс

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …