ХҮН-ын цаана ХЭН  байгаа вэ …

527-1431909392hudulmuriin195328326201505080055Сонгуулиас сонгуулийн хооронд  нийгмийн амьдрал үргэлжилсээр, МАН, АН, МАХН-тай улс төрийн бодлого явагдсаар…

“Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлэх” уриатайгаар 2012 оны сонгуульд оролцсон АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр өдгөө 2016 оны гарсан энэ цаг үед хэрхэн биелэснийг ард түмэн тунгаана бизээ.

Монголын улс төрийн амьдралд АН, МАН –ууд голдуу засгийн эрхэнд зонхилж байсан бол 2012 оны сонгуулиар Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-МҮАН-ын эвсэл парламентэд багагүй суудал авсан. Ингээд 2012 оны сонгуулийн үр дүнд  олонхийн суудал авч чадаагүй АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн  Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажилласан байдаг. Үүнээс цааш улс төрийн амьдрал хэрхэн өрнөснийг уншигчид  та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа бизээ.

2016 оны УИХ-ын сонгууль болоход 6 сарын хугацаа үлдэж байна. Ард түмэн МАН, АН, МАХН-аас “залхсан” энэ цаг үед  Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН гэж товчилж бичигддэг/  хэмээх нам олны анхаарлыг татаж эхлэлээ.

Уг нь ХҮН гэж товчилогддог нэрийг нь харахаар “хүний төлөө  ажилладаг нам юм байна” гэж ойлгож байтал  үнэндээ тийм биш бололтой.

Анх энэ намыг УИХ-ын бие даагч гишүүдийн нэг болох  С.Ганбаатарын  зөвлөхөөр ажиллаж байсан С.Зоригтбаатар гэх залуу байгуулалцан, хожим нь ХҮН-ын Нарийн бичгийн дарга болсон байдаг. Эндээс л утасны үзүүр эхлэх шиг.bosoo Gambaa

2015 оны 12 сарын 29-ны өдөр  УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар гэнэтхэн ХҮН-д элсэж байгаа зарласан. ХҮН гэсэн парламентэд төлөөлөлтэй боллоо гэдгээ олон нийтэд “тунхагласан”.  Гэвч үнэндээ энэ бүхэн С.Ганбаатар гишүүний эртнээс найруулсан  жүжиг гэлтэй.  Тэрбээр энэ намыг  УИХ-ын гишүүн болохоосоо өмнө  МҮЭХ-ны  Ерөнхийлөгч байсны хувьд  анхнаасаа сэдэж МҮЭХ-ны чадавхид тулгуурлан байгуулсан гэж хардах хүмүүс олон байна. Үүнийг батлах мэт хэвлэл мэдээллээр С.Ганбаатарыг удахгүй ХҮН-ын дарга болно гэсэн мэдээлэл үзэгдэх боллоо.

ХҮН нам хэрхэн байгуулагдсан тухай яриагаа түр орхиод энэ нам улс төрийн  гуравдах хүчин болж чадах уу гэдэг асуудлыг авч үзье.

Юуны өмнө ХҮН бусад адил тустэй улс төрийн ижижг намуудыг бодвол бэл бэнчингээрээ тэднийг дагуулахааргүй илүү байгаа. Тиймдээ ч ХҮН-ынхан хөдөө орон нутгаар явж богино хугацаанд 21 аймагт салбар хороо, үүрээ байгуулаад амжсан. Тэдний ингэж  “бэлтэй” зан гаргаж байгааг хардах хүмүүс байна. ХҮН-ын одоогийн дарга С.Боргил нь Оюу толгойн  санхүүгийн зөвлөхөөр  ажилладаг нэгэн. Эндээс л асуудлын учиг тайлагдах шиг.

Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол Оюу толгойн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын парламентэд өөрсдийн төлөөний “намтай” болж, Оюу толгойн олборлолт, бүтээн байгуулалтын  ажлаа улс төрийн  хувьд “хаалт боолтгүй”  шуурхай явуулахын тулд  ХҮН-ыг далдуур дэмжиж байна гэж хэлж болох.  ХҮН намын санхүүжилт хаанаас орж  байгааг мэдвэл энэ таамаглалын шалтгаан тодорхой болно.

Нөгөө талаас авч үзвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн гэрээг хамгийн их эсэргүүцдэг  гишүүдийн нэг. Тэгвэл С.Ганбаатарыг урьж  ХҮН-ын дарга болгосноор ХҮН-ын зүгээс  Оюу толгойг эсэргүүцдэг  “амыг нь барьж”, 2016 оны УИХ-ын сонгуульд түүний багийг дэмжих, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг өөрийг нэр дэвшүүлэх  зорилготой юм биш биз гэж хардаж болох.

Түүнчлэн  ХҮН-д  Монголын хөрөнгө бэлтэй томоохон компанийн захирлууд цүнхтэй мөнгөө бариж очин,  намд нь элсэн  УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горильцгоож байгаа гэнэ.

ХҮН-ын мөрийн хөтөлбөрийн хувьд  бусад намуудаас ялгарах онц гойд зүйлгүй. Нөгөө л утопи мөрөөдлөөр дүүрэн …,  ард түмнийхээ төлөө ажилладаг төрийн байгууллагыг бий болгоно, хорт утаагүй, цэвэр орчинд иргэдээ  амьдруулна, эрх зүйн эрүүл саруул орчинг бий болгоно, баялгийг шударга, зөв хуваарилна, баялаг бүтээгчдийг дэмжинэ… гэх мэтчилэнгийн зорилго дэвшүүлсэн байх юм.

Ийм хэтэрхий хоосон хийсвэр зорилгыг өмнөө тавьсан, бэл бэнчинтэй гадна  дотныхонтой сүжирсэн, мөнгө хөрөнгийг эрхэмлэсэн  ХҮН-ынханд 2016 оны сонгуулиар иргэд сонгогчид итгэл үзүүллээ гэхэд тэд  улс нийгмийн амьдралд өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил авчирч чадах уу  гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

Түүгээр зогсохгүй  хөгжил буурай улс орнуудад  ардчилал, хүний эрх чөлөө, хүн төлөөх төр гэх зэрэг элдэв уриа лоозун дэвшүүлэн  улс төрийн намын үйл ажиллагааг далдаас дэмжих зэргээр  сонгуульд  оролцуулан   “хувьсгал импортлох” замаар тухайн улс орныг  хөгжүүлэх биш, хөгжлийг нь хойш нь  татсан гадныханы оролцооны олон арван жишээг бид  Сири, Ливи,Украйн зэрэг улс орнуудын бэлхнээ мэднэ. Ингэх нь үгүй юмаа гэхэд гадаадын зарим байгууллага тухайн намын лидерүүдийг өөрсдийн санхүүжилтээр “барьцаалан” парламентад оруулаад дараа нь өөрийн гар хөл болгон ашиглах зорилгыг агуулж байгааг үгүйсгэх аргагүй.

Ямартай ч  ХҮН хүний төлөө, улс орны хөгжлийн төлөө биш, хөрөнгө чинээлэг хүмүүсийн бодлогыг “улс төрд оруулах” зорилготой нам бололтой.

Ц.Мөнх

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …