Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг хорьжээ

f7820a0efe04863coriginal

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хэмээх хувийн цэцэрлэгт өнгөрсөн сард эрхлэгчийн дүү гэх тус цэцэрлэгийн туслах багш эмэгтэй 10 сартай хүүг хооллох үедээ зодсон бичлэг сошиал ертөнцөөр тарж олны анхаарлыг татсан.

Уг бичлэгийг зодуулж буй хүүгийн ангийн багш хийсэн байдаг. Олон эцэг, эхийг цочроосон уг асуудлын мөрөөр харьяа Цагдаагийн байгууллагаас цэцэрлэгийн тогоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гадуур байцааж байсан бол саяхан цагдан хорьсон байна. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх бөгөөд тэрбээр 10 сартай хүүг зодсоноос өмнө ч бага насны хүүхдүүдэд хэд хэдэн удаа гар хүрч байсан талаар хамт ажиллаж байсан багш, ажилчид ярьсан юм.

Ugluu-logo2015-8

 

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …