Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй буюу хүүхдийн мөнгийг өгч, хоолны мөнгийг авахаар болов

huuhed

Энэ Засгийн газар ард иргэдийг арай дэндүү хуурч байна. Хүүхдийн 20 мянгыг өглөө хэмээх дуулианы араар цэцэрлэгийн хоолны мөнгийг эцэг, эхээс гаргуулахаар боллоо. Эдийн засгийн хямралтай холбогдуулан төсвийг хэмнэх нэрээр ард иргэдээс яаж ийж байгаад мөнгө салгахаар улайрах болсон Засгийн газар сардаа ганцхан удаа олгодог хүүхдийн 20 мянгыг өгөхгүй, хасна хэмээн хэрэндээ зүтгэсэн.

Олон улстай харьцуулбал ичмээр бага тоо 10-хан ам.доллар ард иргэдээсээ харамласан энэ үйлдлээ ухамсарласан Засгийн газар хүүхдийн мөнгийг өгөхөөр болж, өөр эх сурвалжаас мөнгө босгохоор болсон. НӨАТ-ын урамшуулал, нийслэл хотын татвар гээд бүгд мөнгө босгох арга бөгөөд сүүлийн 20 жилд тавиагүй их өрийг олон улсад тавьсан Засгийн газар ирэх оноос энэ их өрийнхөө эхний хүү болсон асар их мөнгийг төлөх учир ийнхүү мөнгө босгохоор улайрч эхлэв. Улсын төсвөө улаалгаад ч төлж чадахгүй болсон Засгийн газар хугацаа ойртох тусам мөнгө босгох ажилдаа улайрах нь дамжиггүй. Тэгвэл энэ бүхний эхлэл болсон цэцэрлэгийн хоолны мөнгийг танах ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

Хүүхдийн мөнгийг баян, ядуугаар нь ялгаж өгнө, өгөхгүй хэмээж байсан Засгийн газар энэ удаад ч мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийг баян, ядуугаар нь ялгаж, хоолны мөнгө авна, авахгүй хэмээж байна. Ядарсан иргэдээсээ 10, 20-хон мянган төгрөг харамлаж байхаар төсвөөс 100 орчим тэрбумаар нь хулгайлж улсад онц хэмжээний хохирол учруулдаг задарсан авлигачдынхаа үйлдлийг зогсоолдоо эрх баригчдаа.

Тэгвэл та нар төсвийг хэмнэж, Монголоос их хэмжээний мөнгө валют болон гадагш гарч үүнтэй холбоотойгоор ам.долларын ханш 2000-д хүрэхгүй байлаа, эдийн засгийн хямрал нүүрлэхгүй байлаа. Авлигачин улстөрчдийнхөө харгайг ард түмэнд үүрүүлж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх Засгийн газрын энэ үйлдийг нөгөө нэмэгдэхүүний байрыг солихоор нийлбэр өөрчлөгддөггүйтэй адил зүйл гэж ойлгож болно.

Нинж

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …