Хуванцар сав, гялгар уутны хэрэглээ Хорт хавдрын эхлэл болдог

01.11

Хавдар өвчин яаж үүсэх вэ

Дэлхий нийтээр хор хавдар өвчинтэй тэмцэж байна. Гэхдээ хүн төрөлхөтөн энэхүү өвчнийг хараахан бүрэн “дийлээгүй” л байна. Монголд хорт хавдар хэмээн нэрийдэхээс өмнө хөгшчүүд өмөн тусч гэнээ гэлцдэг байлаа. Хаа нэг сонсогдох энэхүү өвчлөл одоо бүр газар авч айл бүрт өвчтэй хүн байдаг болж. Хорт хавдраар гэр бүл найз нөхөд өвчиллөө гэх нь маш ойрхон сонсогдоно. Хүний биед хяналтгүй эсүүд үржиж замбараагүй болсноор хавдар анх үүсч байгаа хэрэг. Үүнд нийгмийн стресс, сэтгэл гутрал, донтолт, дархлаа муудах хам, вирусын гаралтай өвчлөлүүд /ханиад ч мөн орно/, эмгэг гажиг, ядуурал, агаарын бохирдол гээд бүхий л зүйл сөрөг нөлөөтэй. Агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед уурлах бухимдах шинжүүд илэрдэг бөгөөд үүнээс улбаалан бусад эд эсүүдэд замбараагүй байдал үүсч хавдрын эхлэл тавигддаг аж.

Буурай орны иргэд хавдраар өвчлөмтгий байгаа нь

Харин олон улсын эрдэмтдийн багийн нийлсэн судалгаагаар буурай орны иргэдийн хортой болон хоргүй хавдарт өртөгсдийн тоо харьцангуй их байгаа бөгөөд энэ нь амьдралын хэрэглээ, хэв маягтай холбоотой гэнэ. Ялангуяа хөгжил буурай орнуудын хамгийн хямдхан хэрэглээ болох хуванцар сав, гялгар уут, бүхий л төрлийн нийлэг бодис бүхий материалуудыг өргөнөөр хэрэглэдэгт оршиж байна.

Хуванцар болон гялгар уутнаас татгалзвал 57 төрлийн хавдраас хол байна

Манайхан хамгийн түгээмэл хэрэглэгддэг зүйл бол хүнсэнд хэрэглэж байгаа гялгар уут, хуванцар савтай уух зүйлс, хуванцар гэр ахуйн бараа, хүүхдийн тоглоом, тавилга, ахуйн хэрэглээний зүйлс гэх мэт. Анх автомашины эд ангийг хөнгөн байлгах зориулалтаар бүтээгдсэн гэх хагас химийн гаралтай хатуу эд бүхий хуванцар нь өдгөө бүрэн химийн аргаар хийгддэг болж хүн төрөлхөтний хэрэглээнд маш ихээр орж ирсэн. Энэ нь хортой болон хоргүй хавдрийг үүсгэх үндсэн нөхцөл болжээ. Манай иргэд богино долгионы зуухны зориулалтын сав, аяга таваг,сандал, ширээ, өргөн хэрэглэдэг чихэвч, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйл хуванцараар хийгдсэн зүйлийг замбраагүй хэрэглэж байна. Сүүлийн үед хямдхан хувцас хэрэглэлийг хүртэл  хуванцараар хийх болж. Бидний амьдрал хуванцар хэрэглээнээс бүрэн хамааралтай болсон байна.

Тэгвэл хуванцар болон гялгар уут ямар нөлөө үзүүлдэг вэ?

Хуванцар гэдэг нь химийн гаралтай, хагас сентитек материал бөгөөд радио идэвхит бодис агуулсан зориудаар гарган авсан зүйл юм. Манай оронд дээд зэргийн чанартай/ химийн найрлага багатай/ хуванцар нь хараахан орж ирдэггүй бөгөөд хоёрдогч буюу хямд төсөр материалаар хийгдсэн/ 100 хувь химийн гаралтай/ хуванцар ихээр орж ирдэг. Энэтхэгт хийсэн судалгаанаас харахад нийт хэрэглээний 42 хувийг хуванцар эзэлдэг бөгөөд энэ нь хүн амыг хавдар өвчнөөр үүсгэх гол нөхцөл болдог хэмээн мэдэгджээ. Хуванцар нь хүний биед химийн тасралтгүй нөлөө үзүүлэх бөгөөд маш олон тооны эдээс тогтох ба хавдар үүсэх шалтгаан нь янз бүр. Хавдар өвчин удамшдаг бөгөөд хуванцар хоёрдогчоор хүний биед хороо тарааж байдаг.

Бид хуванцар болон гялгар уутыг хэрхэн хэрэглэдэг вэ

Таны гэр орон ажлын байр гээд бүхий л газар хуванцар нүднээ илхэн байгаа. Жишээ нь та хүнсний дэлгүүрээс ундаа уухад, машиндаа суухад, үүд хаалга татахад, хөлөө арчихад, юм худалдан авахад гээд хаа сайгүй ямар нэгэн хуванцар, гялгар ууттай таарч байгаа. Энэ нь бидний амьдралд анхдагч хэрэгцээгээрээ бус мөн ундааны хоосон саванд сүү хөлдөөж, хуванцар шанагаар сүү, хоол, цайгаа самарч, гулгар уутанд махаа хөлдөөж, хуванцар аяганд цай ууж гэх мэт буруу хэрэглээ болон бүр ч хортойгоор дахин хэрэглэгдэж байгаа. Үүнд маш ноцтойгоор хүүхдийн тоглоомыг нэрлэх хэрэгтэй. Бидний хүүхдүүдэд уг нь сонголт бий, 1990-ээд оноос өмнө түлхүү тоглодог байсан модон тоглоом.

Хэрхэн татгалзах вэ

Өөрийн орчин тойронд байгаа идэж, уух хэрэглээндээ хуванцар болон гялгар уутыг аль болох багасгаж байгалын гаралтай цаас, мод, чулуун бүтэц бүхий материалаар хийгдсэн зүйлсийг түлхүү ашиглах нь нэн чухал. Идэх, уух анхдагч хэрэгцээндээ хуванцар болон гялгар уутыг хассанаар өвчлөлийн магадлалыг бууруулж байгаа хэрэг. Зайлшгүй хэрэглэгддэг авто машин, хаалга, цонх, бариул, хувцас хэрэглэл зэргийг хүртэх хэрэглээ гэж үзээд багасгах боломжгүй хэрэглээ юм. Тиймээс хүн бүр өөрийн хэрэгцээндээ байгаа хуванцар эд эдлэл, гялгар уутны хэрэглээг хасч өөртөө болон үр хүүхдүүддээ хэвшүүлхийг зорих хэрэгтэй. Манай улсад хүн амын хэрэглээний зүйлсийн хэдэн хувьд нь хуванцар, сентитек, гялгар уут гэх мэт химийн гаралтай материал хэрэглэгдэж байгаа нь тодорхой бус байгаа юм.

  Б.Саран

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …