CEO College™ сургалт 1 сарын 14-нд эхлэнэ

ceo_collegeMLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 7 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна. hutulbur_last

Хөтөлбөрийг татаж үзэх бол ЭНД дарна уу.

CEO Коллеж™ сургалтын 26 дахь сургалт 2016 оны 01 сарын 14-нд эхлэх гэж байна. Тус сургалт Даваа-Баасан гаригт 18:00-21:00, Бямба гаригт 10:00-13:00 хооронд буюу ажлын бус цагаар 15 хоног хичээллэнэ. Сургалтын төлбөр 795’000 төгрөг.

Сургалтын хөтөлбөр Стратегийн удирдлагын 3 шатлал буюу эхний 5 хоногт Үйл ажиллагааны түвшин, 2 дахь 5 хоногт Бизнесийн түвшин, 3 дахь 5 хоногт Корпорэйт түвшний сэдвийг тус тус хамардаг байгаа. Мөн сургалтын явцад 3 удаа бизнес аялал /АПУ ХК, IT Zone ХХК, Skytel ХХК, MCS Coca Cola ХХК/ болон Зочин багш нар /оролцож мэдлэг, туршлагаасаа CEO College™-ийн суралцагсадтай хуваалцдаг уламжлалтай.

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын 900 гаруй Гүйцэтгэх захирлыг эгнээндээ нэгтгэдэг СЕО Ассоциаци™-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, CEO College™-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах СЕО Update™ хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, CEO College™-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70101839, 70111839, 91114007 утсанд хандана уу.

MLC Training

Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …