Ингэж хэлбэл иргэн та битгий гайхаарай. Учир нь АСЕМ-ын уулзалтаар л хамгийн олон төрийн тэргүүн цугладаг бөгөөд энэ зун Монгол Улсад болох уг уулзалтаар дэлхийн 50 гаруй орны төр, засгийн тэргүүн ирэх гэж байна. Тиймдээ ч, АСЕМ /Ази-Европын уулзалт/-ад манай төрийн тэргүүнүүд эртнээс анхаарал хандуулан ажиллаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Ази, Европын 50 гаруй орны төр, засгийн тэргүүн ирэх нь өөрөө Монгол Улсыг олон улсад бүрэн утгаар нь сурталчилсан, таниулсан ажил болох ба эргээд Монгол Улсын ирээдүйд тун ч хэрэгтэй үйл явдал юм.
Тэгвэл энэхүү ажилд Монгол Улсын тулгын гурван чулуу болсон төрийн тэргүүнүүд ихэд анхааран ажиллаж, дан ганц төр гэлтгүй хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж байна. Хувийн хэвшил оролцож байна хэмээн улс хөгждөг бөгөөд АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор ил болон далд хэлбэрээр хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллаж байгаад салбарынхан сайшаалтай хандаж, төр, хувийн хэвшлийн хамтарсан хамгийн том гараа хэмээн дүгнэж байна.
Ялангуяа энэхүү ажилд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын гавьяа их байгааг хувийн хэвшил онцолж, улс орноо хөгжүүлэх үйлсэд улам нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа аж. Нөгөө талаас АСЕМ-ын ажлын бүх ачаа тэр хоёрын нуруун дээр ирж байгааг хувийн хэвшлийнхэн ойлгож оролцоогоо нэмэгдүүлэх, хамтарч ажиллахад бэлэн байгаа юм. Анхаарлаа хандуулахаас өөр аргагүй энэ уулзалт хоёр жилд нэг удаа зохиогддог бөгөөд Монгол Улс гэлтгүй улс орны хувьд хамгийн томд тооцогддог уулзалт. Сонирхуулахад, энэ уулзалтад буюу Монгол Улсад АСЕМ-ын албан ёсны гишүүн 51 орон болон Европын Холбоо, АСЕАН /Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг/-ийн удирдлагууд оролцоно. Түүнчлэн АСЕМ-ын уулзалт, Монголын цаашдын гарцтай холбогдуулан одоогийн байдлаар Монгол Улсад Польш, Итали, Австралийн Элчин сайдын яамдууд шинээр нээгдээд байна. Ингээд АСЕМ-ын уулзалтаар Монголд ирэх орнуудыг танилцуулбал,
1. Австрали
2. Австри
3. Бангладеш
4. Бельги
5.Бруней
6. Болгар
7. Камбож
8. Хятад
9. Хорват
10. Кипр
11. Чех
12. Дани
13. Эстони
14. Финланд
15. Франц
16. Герман
17. Грек
18. Унгар
19. Энэтхэг
20. Индонез
21. Ирланд
22. Итали
23. Япон
24. Казахстан
25. Лаос
26. Латви
27. Литви
28. Люксембург
29. Малайз
30. Мальт
31. Мьянмар
32. Нидерланд
33. Шинэ-Зеланд
34. Норвеги
35. Пакистан
36. Филиппин
37. Польш
38. Португал
39. Румын
40. ОХУ
41. Сингапур
42. Словак
43. Словени
44. Өмнөд Солонгос
45. Испани
46. Швед
47. Швейцарь
48. Тайланд
49. Их Британи
50. Вьетнам
Нинж