Нууц бичлэгээр П.Анужингийн үнэн төрх, мөн чанар ил гарлаа

38ebaea35aa090c4e426078e667b1effbig

Хулгайд алдагдсан гэх нууц бичлэгээс болж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужингийн нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр уг бичлэгт гарч байгаагаар буюу бусдын шарыг малтах хор найруулан худал, үнэн ярьж, хулгайгаар бичлэг хийн сэтгүүлзүйд байж боломгүй ёсзүйн алдаа гаргадаг байж болзошгүй юм байна.

Тодруулбал П.Анужин өмнө нь С.Баяртай уулзаад “Н.Энхбаяр таныг ингэж хэлсэн. Тэгэж гүтгэж байна лээ. Та хариу заавал хэлэх хэрэгтэй. Бид нар зүгээр 100 эрхэмд таныг оруулах гэсэн юм. Одоо бичлэг хийгээгүй байгаа бүгдээрээ эхлээд чөлөөтэй ярилцъя. Камераа асаагаагүй байгаа” гэжээ. Харин ингэж хэлчихээд камераа асаан байхыг С.Баяр олж хараад, тогноос камерыг нь салгаж, хөөж гаргасан тухайгаа МАН-ын бага хурлын үеэр өөрөө ярьж, сануулж байсан гэдгийг тухайн үед хуралд сууж байсан нөхдүүд баталж байгаа юм.

Тэгвэл яг энэ аргаа дахин давтаж, хүншгүй зан гаргаж байгаа бөгөөд, ямар хүн бэ гэдгийг алдагдсан гэх нууц бичлэгээс харж болохоор байна. Тодруулбал П.Анужин ямар хүн бэ гэдэг маскны цаадах мөн чанарыг нь олон нийт харчихлаа. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяртай ярьж байхдаа тэрбээр “Б.Бат-Эрдэнэ аварга Н.Энхбаяр ч гэсэн намайг гуйсан гэж хэлсэн ш дээ. Тийн тэгэж байгаа юм чинь. Тэгээд Раш гуай хурлын үеэр уйлаад, тэд нар ингэж ингэж ярьсан…Би ингэж хэлсэн …Аав харин намайг боль ингэж болдоггүй юм. Эд нарт алуулна гэж хэлсэн” гэх зэргээр нүдээ бөлтийлгөж, нүүрээ үржийлгэн өөрийн нам буюу МАН-ынхныг муулж “хов базаж” байв.

Харин Н.Энхбаяр хариуд нь “өө за, за тэгэж байна уу” гэхээс өөр онцийн зүйл хэлэлгүй, тэдний ажлыг хүндэтгэн яриулах гэсэн зүйлийг нь аль болох ярьж, өөрийнхөө яримаар байгааг ч хэлж, гэнэ царайлан П.Анужингийн зөв байхгүй хэмээн онгироож харагдав. Харин түүний эхнэр Цолмонгийн яриа нэлээд хатуу, шудрага хэрцгий сонсогдож байсан ч аливаа сайн, муу зүйлийг хийвэл хийж чадах, хүчирхэг эмэгтэй гэмээр ажиглагдсан. Эндээс харахад Н.Энхбаяр болоод түүний эхнэр Цолмонгийн дэлгэцээр өмнө нь гарч, олон нийтэд харагдаж, ард түмэнд олон янзаар хэлэгдэж байсан дүр төрх нь бараг л мөн байсан юм. Тэд угаас иймэрхүү дүрээр л дэлгэцэнд харагдаж, ард олон ч ийм байх хэмээн дүгнэж ирсэн.

Тэгвэл огт өөрөөр харагдаж, дэлгэцээр муухай үг хэлж, хамраа ч үрчийлгэж, үзээгүй “Энхийн цагаан тагтаа” Д.Анужингийн дүр төрх шал эсэргээрээ байв. Ард түмэнд ухаантай харагдах гэж дүр эсгэн, хөрөнгө зарж олон янзын хувцас сольдог гоё хатагтайн цаад нууц санааны агуулгыг ард олон уг нууц бичлэгээс мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихийн тулд ийнхүү олны танил болж, өө бүхнээ далдлан өнгөрсөн хугацаанд сайн хүн бөгөөд боловсролтой эмэгтэй болж жүжиг үзүүлсээр иржээ. Угаас улстөрд хол явахыг хүсэж байгаа хүмүүс бүгэд ийм дүр төрхийг бие болгож, камер асаагүй байхад өөр хүн камер ассан дариуд төрөлжсөн арилжсан мэт худлаангаасаа инээмсэглэж, хамаг сайхан үгийг цээжилснээрээ бурж суудгийг хэвлэл мэдээллийнхэн бид мэднэ. Харин энэхүү нууц бичлэгийн дараа П.Анужин өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Дуугуй байна гэдэг хамгийн сайн хариулт” гэсэн мэдэгдэл гаргажээ. Ингэхээс ч өөр арга үнэндээ түүнд байхгүй юм. Яагаад гэвэл хэн ч түүнийг гүтгээгүй, яг л үнэн бодит байдлыг нь олон нийт камераар харчихсан. Мөн нууц 11 бичлэгээс хараад “Херо”-гийн Баатарыг П.Анужингийн “Өрөөсөн гуя” юм байна гэж олон нийт дүгнэсэн болохыг цахим мэдээллийн хэрэгслүүдийн сэтгэгдэлүүдээс олонтой харлаа.

Үргэлжлэл бий.

доргио,мн эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …