Бямба гаригаас хүйтний эрч эрс чангарна

p1a8t0c140k0d1cah13peda41evq1Сүүлийн өдрүүдэд 01 дүгээр сарын 16-аас 23-ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө – 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр, сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …