Ханиад томуу гэх агаар дуслын замаар халдварлан тархах энэ өвчин дархлаа муу, ядарсан, өвчилсөн иргэдийг андахгүй тусахад хүргэдэг. Цаг агаарын байдал, орчны эрүүл ахуй, хоол хүнсний чанар гээд тал бүрийн хүчин зүйлийн нөлөөлөөс хүний дархлал буурдаг байна. Өвлийн хүйтэн эд тачигнаж байгаа эдгээр өдрүүдэд иргэдийн ухамсар дорой байдлаас болоод ханиадны тархалт буурахгүй байгаа аж. Жишээ нь ханиад томуугаар өвчилсөн иргэн 2-3 хоног өөрийгөө тусгаарладаггүй, тусгаарлах боломжгүй байлаа ч аль болох хүн багатай газраар явж өвчнөө тараахгүй байх хэрэгтэй. Амны хаалт зүүдэггүй, нус цэрээр ил задгай шууд хаядагаас ханиад дахин хэдэн зуун хүнд тархах магадлалтай болдог байна. Өвлийн хүйтэн чангарахаар ханиад, томууны вирус устаж намжмал байдалд ордог. Гэтэл иргэдийн өөрсдийнх нь хайнга, бусдынгаа хүндэлдэггүй, хувиа хичээсэн зангаас болж вирусын гаралтай тархалт өндөртэй өвчнөөсөө салж чадахгүйд хүрээд байна. Бага насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн их, мөн хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Янз бүрээр хэлбэрээ өөрчилсөн вирус нь хүүхдийн тархийг гэмтээж саажилттай болгож, уушигны хатгалгаа, цаашлаад сүрье хүртэл үүсгэдэг байна. Энэ нь иргэний боловсрол муу байгаагаас шалтгаантай. Би төвтэйгээсээ болоод бид үр хүүхдүүддээ салшгүй муухайгаар өвтгөж, насан туршид нь тахир татуу болгож байна. Тиймээс манай сайтын зүгээс амны хаалт зүүхийг УРИАЛЖ байна.
Б.Саран