Гоё болох гээд таалал төгсөв

94c7825e1ed9267dgreat

Өнгөрсөн оны 12 дугаар сард Musa do Brasil сайхан бүсгүйн тэмцээнд оролцож дэд миссээр тодорсон Бразилийн загвар өмсөгч Ракель Сантос Рио-де-Жанейро хотод пластик мэс ажилбар хийлгүүлээд нүд аньжээ. 28 настай Сантосын зүрх нь зогссон байна.

Түүний биед Potenay гэдэг тарилгыг хийсний дараа ийм зүйл болсон аж. Энэ тариа үрчлээ арилгахад сайн гэнэ. Тариулсныхаа дараа зүрхний цохилт нь түргэсч, амьсгал нь боогдож эхэлсэн аж.

Бүсгүйг эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. Хэргийг хотын цагдаагийн газар шалгахаар болж, оршуулгын ёслолыг нь тасалдуулсан гэнэ. Мөрдөн байцаагчид түүнийг хориотой эм бэлдмэл хэрэглэсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …