Элдэв янзын бодлууд таныг байнга дарамтлаад амар тайван байлгахгүй байна уу? Энэ нийгэмд бодолгүй амьдрах боломжгүй ч хамгийн гол нь бодох шаардлагтай үедээ бодчихоод бодох шаардлагагүй үедээ бодохоо больж л сурахсан. Даана ч бодол танд ийм зав зай өгөхгүй. Өглөө үдэшгүй, өдөр шөнөгүй байнга дарамталж толгойг чинь задлах дөхөнө. Бодохгүй гэх тусам улам бодогдоно.
Олон зүйл бодох тусам та бүр л зовно шүү. Хүүхдүүд олон бодолгүй болохоороо л аз жаргалтай байдаг. Тэгвэл яаж таныг дарангуйлагч бодлын учирыг олох вэ. Бодолыг биш мэдрэмжийг дага. Алхахдаа алхаагаа л мэдэр. Өөр зүйл бүү бод. Идэхдээ хоолны амтыг л мэдэр. Өөр зүйл бүү бод. Автобусанд сууж явахдаа хэрэггүй хаяг уншиж байхын оронд хамраар орж гарч буй амьсаглыг мэдэр. Хөгжим сонсож аялгуунд уус. Хацарыг тань илбэж буй салхийг мэдэр. Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй үүлсийг бишир. Танд амьдрал бэлэглэж буй наранд таларх. Бодолыг бүү дэмж. Мэдрэмжийг л дэмж.
Б.Саран