ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Өнөөдөр_болох_үйл_явдал

Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2016 оны 01-р сарын 19-20-ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын нийт 50 гаруй удирдах ажилтан оролцоно.

-14:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно.

-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төв аймагт орон нутгийн хэрэгцээнд авсан газарт зөвшөөрөлгүй алт олборлож хууль зөрчиж байгаа ноцтой баримтыг дэлгэж “Авдарбаян” компаниас мэдээлэл хийнэ.

-Монголд анх удаа АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нийгмийн салбарын инновацийг дэмжиж, чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр сувилахуйн ухааны салбарт томоохон ахиц гарах юм. 09:00 цагт Сувилахуйн сургуулийн эрдмийн өргөөнд /212 тоот/ болно. Энэ үеэр ЭМЯ-ны сайд болон Хөдөлмөрийн яам, олон улсын United Management Consulting компанийн төлөөлөл оролцоно.

-NBA стандарт Монголд анх удаа, МУИС-ийн спорт зааланд ашиглагдаж эхлэх гэж байна. Нээлт өнөөдөр 14,30 цагт МУИС-ийн хичээлийн 4-р байрны спорт зааланд болно

-Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хороодын бүртгэлийн ажилтай НЗДТГ-ын цэргийн штабаас танилцана.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …