Муухай зүүд зүүдэлбэл…

badsleep2Муухай зүүд нь хүмүүсийн сэтгэл санааны байдалд хоргүйгээр барахгүй, харин ч хүний сэтгэцэд нааштай нөлөөлдөг байна. Америкийн эрдэмтэд ийм сонин дүгнэлт хийжээ.

Судлаачдын тайлбарласнаар, өдрийн туршид хуримтлагдсан олон тооны сэтгэл хөдлөлөөс болж ерөнхийдөө муухай зүүд зүүдэлдэг бөгөөд харин унтаж байх үед эдгээрийг эмх цэгцтэй болгох боломж олгодог байна.  Аймаар, тайлбарлах аргагүй, аймшигтай зүүд нь унтаж байх үед айдас хүйдэс, сөрөг мэдрэмжийг арилгаж, бүр шөнө эдгээрээс салах боломж олгодог ажээ. Хүн “түргэн нойр” гэгчийн үед бүр үүрээр эвгүй зүүд олонтоо зүүдэлдэг байна.

Үүний хамт эрдэмтэд муухай зүүдийг шөнөөр хүнийг айлган сандаргаж сэрээдэг аймшигтай зүүднээс тусад нь авч үзэж байна. Ингэхдээ олон хүн аймшигтай зүүдийг бодит байдлаас тэр даруй салгаж чаддаггүй бөгөөд сэрсэний дараа ч тэдэнд аюулын мэдрэмж хэвээр байдаг ажээ. Хүмүүсийн 85 хувь нь жилд нэг удаа аймшигтай зүүд зүүдэлдэг гэж эрдэмтэд үзэж байна.

Я.Сүхбаатар

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …