Норвегид цахилгаан машины хамгийн том парад болжээ

12509253_200269593655362_6576149679933938407_nЕвропын цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо болон Норвегийн цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо хамтран 2015 оны 8-р сард Норвегийн Осло хотын гудамжинд цахилгаан машины хамгийн том парадыг зохион байгуулсан байна. 4 км урттай энэхүү урт парадад 260 цахилгаан машин оролцсон нь урьд нь Лондонд зохион байгуулагдсан 225 цахилгаан машины жагсаалын дээд амжилтыг эвдэж, шинэ амжилт тогтоосон явдал болжээ. Энэхүү парадыг зохион байгуулагчид хэлэхдээ “Бидний зорилго бол 225 машин жагссан Лондонгийн амжилтыг эвдэж, Дэлхийн дээд амжилт тогтоох байсан. Бидний тогтоосон шинэ амжилт нь хотын иргэдийн эрүүл мэндийн асуудлууд, дуу чимээ, байгаль орчны бохирдлын асуудлыг шийдэх боломжийг цахилгаан машин олгож байгааг үндэстний хэмжээнд болон Дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, дэмжих болно гэж бид итгэж байна” хэмээжээ. Дэлхийн улс орнуудын цахилгаан машины хэрэглээний талаар хийсэн судалгаанд өгүүлснээр өнгөрсөн оны 8-р сарын байдлаар Норвеги улс нь 15.000 гаруй бүрэн цахилгаан машин, 600 гаруй хосолмол хөдөлгүүртэй машинтай хэмээн бүртгэгдсэн байдаг ба хүн амын тоотой нь харьцуулбал Дэлхийн хамгийн олон цахилгаан машин эзэмшигчтэй улс болсон ба нийслэл Осло хот нь “цахилгаан машинтай нийслэл” хэмээгдэх болжээ.

12524092_200269600322028_3392575452237655342_n 12507386_200269630322025_6641189221439756930_n 12552910_200269620322026_6666400020025016848_n

эх сурвалж: facebook.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …