“Юнивишн” интернэтийн хэрэглээгээ хязгаарлаж, хэрэглэгчдээ бухимдууллаа

1453275505569f3971d88a0Саяхан л танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо гэсэн сүржин уриатайгаар олонд танигдаж интернэтийн хязгааргүй хэрэглээг санал болгож байсан “Юнивишн” өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулжээ.1453275567569f39af8136d

Тодруулбал, өрхийн интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоож S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилсөн нь хэрэглэгчдийг багагүй бухимдуулж байна байна. Өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 гб болгон хязгаарлажээ. Харин м буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 гб, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 гб эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож өөрчилөхөөр болж, ирэх сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Т.Болормаа

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …