“Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрын хамт олон 2015 онд төлөвлөсөн зорилт, ажил үйлчилгээгээ явуулахаар төлөвлөн зорилтоо бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлжээ. Өнгөрсөн жил Авто бааз үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиосон юм. Үүнтэй холбогдуулан ахмад ажилчидаа хүлээн авах тэдний алдрыг хүндэтгэх зэрэг ажлуудыг хоёр үе шаттайгаар тэмдэглэсэн юм. Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд шинэчлэл, засвар мөн бусад ажлуудыг хэрэгжүүлжээ. Үүнээс дурдвал:
Техникийн шаардлага хангахгүй 75 автомашиныг актлав. Эдгээр автомашиныг нээллттэй дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг парк шинэчлэлтэд зориуллаа.
2015 онд 190 ажиллагсадтай, 2,3 сая км-ийн гүйлттэй үйлчилгээ үзүүлж, 1,5 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Түрээснээс 135 сая төгрөгийн орлого олжээ. 2015 онд ур чадварын нэмэгдэлд 134,4 сая төгрөг тус тус олгож, 26 хүнд 26,2 сая төгрөгийн тэтгэмж, 111 хүнд 20,4 сая төгрөгийн шагнал урамшуулал олгосон байна.
2015 онд Байр ашиглалтын албаны ажилтнууд Авто баазын гадна, дотор сэргээн засварлалт, тохижилтын ажлуудыг нэлээд сайн хийж гүйцэтгэсэн нь:
Өөрсдийн хүчээрээ оффисын төв орцны гадна, дотор бэхэлгээ, автобаазын хашааг зөөвөрлөж, оффисын дээврийг засварласан.
Зарим өрөөнүүдийн шалыг паркетлах, сантехникийн холболтууд, цахилгааны утсыг бүрэн шинэчлэх, оффисын гадна пасадын өнгө үзэмжийг сэргээн засварлахад зориулж нийт 18.036.832 төгрөгийн хөрөнгийг автобаазын санхүүгээс зарцуулжээ.
Гаражийн 400 м2 дээвэрт иж бүрэн засвар хийж 300 м2 шороон замыг хатуу хучилттай болголоо. 2015-2016 оны өвөлөжилтийн бэлтгэл ажлууд бүрэн хангагдаад байна.
Авто бааздаа 20 ш цэцгийн мандал, 300 м2 газар хар шороо буулгаж зүлэгжүүллээ. 50 ш цонх засварлаж 40 ш цонх, 24 м2 хаалга будаж, 540 м боржур шохойдсон юм.
2015 онд шинээр 30 камер, нийт 36 камерийг гадна, дотор суурилуулан хяналт тавин ажиллаж байна.
2016 онд хэрэгжүүлэх зарим ажлаас дурьдвал:
- 2015 онд 500 сая төгрөг хасагдсан , 2016 онд 200 сая төгрөг улсын төсвөөс цалин, НДШ, түүнтэй адилтгах зардлаас хасагдаж байгаатай холбогдуулан байгууллагын санхүү, эдийн засгийн үзүүлэлтийг нарийн төлөвлөн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Иймээс байгууллагын менежмент, марктенгийн бодлогыг шинээр төлөвлөж, тээвэрийн хэрэгслэлийн үйлчилгээний тарифийн үнийг зах зээлийн түвшинд хүргэж ашигтай ажиллах зорилт тавина.
- 2016 онд төлөвлөсөн ажлын үзүүлэлтүүд нь 2015 оны түвшингээс буураагүйгээр төлөвлөгдсөн. Иймээс 2016 оны төлөвлөгөөт зорилтоо үзүүлэлт бүрээр нь бүрэн биелүүлж ажиллана.
- Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Буриад улсын засгийн газрын авто баазтай хамтарч GPS системийг машинууддаа хямд зардлаар суурилуулж ажиллана.
- Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хувийн орон сууц барихад зориулж ОХУ-аас хямд өртөгтэй мод, модон бүтээгдэхүүн нийлүүлэх талаар шифийн холбоотой авто баазын удирдлагатай тохиролцон ажиллах болно.
- 2016 оны 7-р сард зохиогдох АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтанд манай автобааз чанарын өндөр түвшинд тээврийн үйлчилгээг явуулахаар зорилтуудыг тавин ажиллаж байна
Засгийн газрын Авто баазын тайлан мэдээллээс…