Үйлчилгээний газруудад картаар тооцоо хийхдээ дараарх зүйлсийг анхаараарай

article-2180849-1448545C000005DC-340_468x533

Сүүлийн үед хүмүүс бэлэн мөнгөнөөс илүүтэй бүхий л гүйлгээгээ дебют картаар хийх болсон. Энэ нь авсаархан, аюулгүй, сул мөнгө урсгахаас сэргийлдэг хэмээн боддог. Бэлэн мөнгийг бодвол карт аюул багатай ч, мөнгөө алдах эрсдэл ихтэй байдаг ажээ. Ингээд та бүхэндээ хэрхэн картныхаа аюулгүй байдлыг хамгаалах зөвлөгөөг хүргэе.

1. Үйлчилгээний газруудад картаар тооцоо хийхдээ анхаараарай.

Томоохон үйлчилгээний газруудын кассчид, таны картыг хоёр удаа терминал дээр уншуулдаг. Энэ нь эхний удаад таны худалдаж авсан үнийн дүнг, харин дараагийн удаад хэн нэгэн өөр хүний картаар үйлчлүүлж байгаа эсэхийг харах үүднээс тухайн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн хардаг байна. Гэхдээ энэ нь зөвхөн сэжиг бүхий үйлчлүүлэгчид л хийдэг. Харин жижиг худалдааны төвүүдээр “Kарт уншихгүй байна” гэх нэрийдлээр таны картыг хоёр удаа уншуулж байгаа бол болгоомжлоход гэмгүй. Учир нь тухайн худалдагч, карт уншигч терминалаас таны хувийн мэдээллийг мэдэх боломжтойгоос гадна, таны картын дугаар, CVV код байхад л интернэтээр таны өмнөөс хялбархаан худалдаа хийчихэж болох юм.
2. Картны арын “CVV” код
download

Картаар залилан хийгчдэд таны 16 оронтой картын дугаар, таны хувийн мэдээлэл, түүнчлэн таны картан дээрх CVV код байхад л, таны өмнөөс өлхөөн интернэт худалдаа хийчих боломжтой. Иймэрхүү луйвар хийдэг кассчид, худалдаа хийхдээ таны картны арын СVV кодыг тэмдэглэж авдаг байна. Түүнчлэн терминалаас таны хувийн мэдээлэл, картын дугаарыг бүрэн авах боломжтой гэнэ. Энэ нь банкны картнаас бэлэн мөнгө дээрэмдэх хамгийн түгээмэл хэлбэр юм.
3. Аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ?
cq5dam.web.1280.1280

Худалдагч таны картыг хоёр удаа уншуулж байгаа эсэх, түүнчлэн ямар нэгэн зүйл тэмдэглэж авж байна уу гэдгийг анзаараарай. Хамгийн найдвартай арга бол картны арын 3 орон бүхий CVV кодыг халхлах наалт наах хэрэгтэй. Ингэх нь учирч болзошгүй санхүүгийн эрсдлээс таныг хамгаалах болно.
эх сурвалж: саак,мн
http://www.dailymail.co.uk/

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …