Тариатын цагаан идээний худалдаа нээгдлээ

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ныг хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд  зохион байгуулагдаж байна.

7224

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр 2 удаа шалгарсан  цагаан идээ юм хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …