– 4 ш загасны цул мах
– 3 х/х ургамлын тос
– 4 х/х гич
– 4 х/х талхны үйрмэг
– давс болон чинжүү
tartare сүмс бэлтгэх: (майонез, чанасан өндөгний шар, оливийн тос, каперс, перец, сонгино зэргээр хийсэн сүмс)
– 250 мл майонез
– 2 х/х хэрчсэн корнишон (дарж исгэсэн жижиг өргөст хэмх)
– 1/2 сонгино, маш жижиг хэрчсэн
– 1 х/х каперс (каперс бутны цэцгийн цоморлиг, ихэнхдээ цуунд нөөшилсөн байдаг бөгөөд хурц эсгэлүүн амттай амт оруулагч)
– 2 х/х маш жижиг хэрчсэн үнэрт яншуй
– бага зэрэг лимоны шүүс
Хийх арга:
- Бүх орцуудаа (майонез, корнишон, каперс, хэрчсэн яншуй, хэрчсэн сонгино, лимоны шүүс болон гич) шилэн саванд хийнэ.
- Дээрх орцуудаа хоорондоо сайтар холилдтол нь зөөлөн хутгана.Ингээд tartare сүмс бэлэн боллоо.
- Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийн халаана. Шарагч зуухаа 180 С-д халаана.
- Хайруулын тавганд тосоо халааж байх хооронд, загасны махаа 2 талыг нь бүхэлд нь давс болон чинжүүгээр сайтар түрхэж өгнө.
- Хутгуур эсвэл халбага ашиглан махны нэг талыг нь гичээр бүрнэ.
- Загасны махны гичтэй талыг нь талхны үйрмэгээр бүрнэ.
- Загасны махны гич, талхны үйрмэг түрхээгүй талыг нь халсан тосондоо 2 минут орчим шарна. 4 ширхэг загасны цул махаа бүгдийг нь яг ингэж хийж шарна.
- Бэлдсэн 4 ширхэг загасны махаа шарагч зуухандаа хийн 3-5 минут эсвэл талхны үйрмэг нь бор өнгөтэй болтол нь шарна. Шарагчаа унтраан загасны махаа гарган таваглана.
Загасны махаа бэлтгэсэн сүмстэй, ногооны салаттай хамт зооглоно.
www.hool.mn