421-р ангийн хүмүүжигчид гэр бүлийнхэндээ цалингаа өгнө

0b8e37d3eec7bc60big Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болно.

Эл өдөрлөг нь одоогийн хууль зүйн салбарын нээлттэй бодлого, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг хүмүүжигчид тэдний ар гэрийнхэнд танилцуулах, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажил, сургалтын үйл ажиллагаа тус ангид хэрхэн явагдаж буйг мэдээлэхэд чиглэгдсэн байна.

Сонирхуулахад, өдөрлөгийн үеэр хүмүүжигчид тус ангид хоригдох хугацаандаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хийж авсан цалингаа гэр бүлийнхэндээ өгөх ажээ. Мөн өдөрлөгт зориулан олны танил соёл, урлагийнхан уран бүтээлээ үзүүлж, хорих ангитай хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах ажээ.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …