Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдэд нэгдсэн ойлголт өгөх зорилгоор мэдээлэл хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Нийгэм хөгжлийн хэлтсээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлттэй 112 иргэдэд мэдээллийн сургалт зохион байгууллаа.
Үүнд:
Хүүхэд хамгаалах тухай хууль
Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам
Хүүхэд харах үйлчилгээнд санхүүжилт олгох журам /2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 513 дугаар тогтоол/
Хүүхэд хамгааллын бодлого зэрэг хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд баримтлах холбогдох баримт бичгүүдийг танилцуулж, иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
Эхний ээлжийн сургалтанд хамрагдах иргэдийн бүртгэл 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон тул иргэд дараагийн ээлжийн сургалтанд хамрагдах боломжтой. Бүртгэл нээлттэй явагдаж байна.