Таны энэ өдрийн амгаланг эрэе. Та энэ төвийнхөө үйл ажиллагааг танилцуулаач?
– “Өөжинмэд үр шилжүүлэн суулгах төв“ нь Япон улсын “Kato Ladies Clinic”-т хэрэглэдэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг Монгол улсад нэвтрүүлэн, үргүйдэлтэй гэр бүлд туслах үндсэн зорилготойгоор байгуулагдан ажиллаж байна. Тус эмнэлэг нь Япон улсад анх удаагаа үр шилжүүлэн суулгах ажилбар хийж эхэлсэн бөгөөд “Natural Cycle and Mild Stimulation” аргыг үргүйдлийн эмчилгээнд амжилттай ашиглан, дэлхийн хэд хэдэн оронд салбартайгаар ажилладаг. Энэ нь маш өндөр үр дүнтэй арга юм. Нэг үгээр эмчилгээний аргын мөн чанар нь өндөр даавраар сэдээлт эмчилгээ хийх бус байгалын мөчлөгт тулгуурлан зөөлөн аргаар өндгөвчийг сэдээж өндгөн эс гарган авдаг бөгөөд энэхүү өндгөн эсийн амьдрах, үр тогтох, өсөн бойжих чадвар илүү сайн байдаг.
– Хуруу шилний аргаар жирэмслэн төрсөн хүүхдүүд эргээд өөрсдөө байгалынхаа жамаар хүүхэд олж чадахгүй байдаг гэсэн яриа сонсогдоод байсан?
– Хуруу шилний хүүхэд буюу үр шилжүүлэн суулгах аргаар дэлхийд анх хийгдсэн хүүхэд 1978 онд төрсөн байдаг. Энэ насныхан одоо л нөхөн үржихүйн насан дээрээ ирж байна гэсэн үг. Түүнээс хойш төрж байгаа ийм хүмүүсийн дунд судалгаа хийх цаг хугацаа нь хангалттай болоогүй байна. Гэхдээ энэ бол худлаа. Эцэг эхийн эсээс нийлж хүн болж байгаа болохоор ямар ч тийм зүйл байх үндэслэлгүй л дээ.
– Үр шилжүүлэн суулгахад хэдэн хувийн жирэмслэх магадлал байна?
– IVT буюу энэ арга нь насныхаа ангилалаар өөр өөр байдаг. Жишээ нь: 20-30 насныханд 50-70 хувийн магадлалтай байхад 30-40 насанд 40-50 хувь, харин 40-с дээш насны эмэгтэйчүүдэд 30-40 хувийн магадлалтай болж ирдэг. Учир нь эмэгтэйгээс өндгөн эс боловсорч байгаагаас шалтгаална.
– Дэлхийн дунджаар авж үзвэл?
– Дэлхийд дунджаар 30-40 хувийн магадлалтай гэж үздэг.
– Энэ ажилбарыг тайлбарлавал?
– Эм өндгөн эсийн ялгарах хугацааг тааруулж байгаад соруулан авна. Түүнийгээ аавынх нь эр бэлгийн эстэй нийлүүлж лабораторид тав хоног ажиглана. Энэ тав хоног нь эхийн савнаас өндгөвч хүрэх эмэгтэйн үрийн хоолойгоор яваад саванд бэхлэгдэхэд бэлэн болсон цаг хугацаатай адил юм. Дараа нь эхийн савны хананд бэхлэн суулгаж өгнө. Ингээд үр хөврөл тогтлоо гэсэн үг. Энэ ажилбараас хойш 70 хоног ажиглалтанд байлгана. Учир нь эхийн саванд бэхлэгдсэн ургийн амин үзүүлэлтүүд энэ үед бүрэлдэн тогтоно гэсэн үг.
үргэлжлэлийг энд дарж уншина уу.