Цасан шуургын улмаас 14 хүн амиа алдлаа

snow2-122702-123185819

АНУ-ын зүүн эргийн мужуудад болсон хүчтэй цасан шуургын улмаас 14 хүн амиа алдсан талаар CNN агентлаг мэдээллээ. Зургаан хүн Умард Каролина, гурван хүн Виржиниа, нэг хүн Кентаки, гурван хүн Нью-Йорк хотод, нэг хүн Мэрилэндэд амиа алджээ/

Гамшгийн улмаас үүдсэн авто ослын улмаас хүмүүс амиа алдсан бол зарим нь осгож, цас цэвэрлэх үеэр амиа алджээ.

Нью-Йорк болон Вашингтонд гүүр, газар доорх гарц болон замуудыг түр хугацаагаар хаасан байна. 150 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болж, зарим мужуудад автомашинууд цасанд боогдсоноос зам түгжирчээ. 7421 нислэгийг хойшлуулаад байгаа ажээ.

snow3-122715-778774521

Нью-Йоркт орсон  хур тунадас сүүлийн зуун жилд тохиолдоогүй их хэмжээний цас байлаа гэж судлаачид үзэж байна. Тухайлбал төв цэцэрлэгт хүрээлэнд  63,8 см хүртэлх зузаантай цас оржээ.

Эх сурвалж: CNN

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …