Гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгийн эмч н.Анар: Хүүхдийн тархины хавдар эрсдэл өндөртэй байдаг

Бид хонгорзул охины биеийн байдлын талаар эмчлэгч эмчээс нь ярилцлага авлаа

хонгорзул

 – Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Охины биеийн байдал ямар байна вэ?

  • Охин одоогоор хагалгааны дараах байдалтай байна. Мэдээгүйжүүлэлт гарч байгаа. Тархины 4-р ховдлын хавдартай гэсэн оноштойгоор яаралтай мэс засал хийлгэсэн. Энэ оношинд гавлын дотоод даралт ихтэй байдаг. Энэ нь амь насанд эрсдэлтэй. Тархи нугасны шингэн дамжих замыг бөглөсөн байсан. Хавдар усжилт хэлбэрээр үүссэн. Усжилтыг гадагшлуулах гуурс тавьсан. Сүүлд орсон гуравдагч хагалгаагаар усжилтыг авч үндэс суурыг нь нэлээд авсан. Гэхдээ цаашид дахин үүсэхийг үгүйсгэхгүй. Тархины эдийг гэмтээхийг үгүйсгэхгүй. Цаашид туяа, хими эмчилгээ хийгдэх нь зөв гэсэн тактикийг барьж байна. Одоогоор охины ухаан санаа сэргэж байна, халуун нь бууж байна. Мөн цаашид шингэн дамжих замыг чөлөөлөгдөөгүй байж болзошгүй гэж үзэж гуурс тавьж өгсөн байгаа. 4-р ховдолд байршсан хавдрын эсийн хариуг харж байгаад гамма туяа хийгдэхийг зөвлөнө. Мөн химийн эмчилгээ давхар эхэлнэ.
  • Танай тасгаар үйлчлүүлж байгаа иргэдээс хавдартай хүүхдийн тоо ихсэж байна уу?
  • Сүүлийн үед хүүхдийн тархины хавдар нэмэгдэж байна. Энэ агаарын бохирдол, чанаргүй хүнсээс хамааралтай гэж үзэж байгаа. Хүүхэд өөрөө идэж байгаа хүнсэндээ хяналт тавьж чаддаггүйгээс өвчилж байна. Эцэг эхийнхээ өгсөн мөнгөөр хамгийн хямд чихэрлэг зүйлийг л авч иддэг. Хүнсэнд хяналт байхгүй болохоор тэд өвчлөмтгий байна. Хадгалалтын бодис ороогүй хүнсийг сонгоод идэж чадахгүй болохоор өөрчлөлт нь өвчин болоод байна.
  • Найман настай хүүхдэд цаашид хэр нөлөөлөх вэ. Төрөх, сурах зан үйлд нь?
  • Удамшлын шалтгаан гэж байдаг гэхдээ Хонгорзул охинд төрлөхийн шалтгаан байсан болов уу гэж таамаглаж байна. Хүүхэд өсөхийн хэрээр тархин дахь хавдар нь даган томорсон гэж үзэж байгаа. Үүндээр нэмээд хүнсний аюулгүй байдал хамгийн чухал.
  • Витаминжуулалтаар хүүхдүүдийг дархлаа сайтай байлгадаг. Гэтэл хавдартай хүн витамин ууж болдоггүй гэх яриа байдаг энэ талаар?
  • Витамины тодорхой хүрээг хязгаарладаг. Тэр нь хавдрын эсүүдийг дэмждэг. Сүлжээний эмийг ч бас хорьдог. Энэ нь хүний биед идэвхитэй үйлчлэл үзүүлдэг болохоор хамаагүй хэрэглэж болохгүй. Эмчийн хяналтан дор хэрэглэж байх хэрэгтэй.
  • Германд хүүхдийн тархины хавдар нь өөрийгөө эмчилдэгийг баталсан байсан. Ийм тохиолд байж болох уу?
  • Хүний биед Апоптосын урвал гэж байдаг. Энэ нь хүний биед муттацид орсон, гэмтсэн, өвчилсөн эд эсүүдийг задалж байдаг үйлчилгээтэй. Тэр апоптосоос тоо толгойгоороо олшроод ирвэл хавдар үүсээд байгаа хэрэг. Өөрөөрөө хамгаалах тогтолцоогоор эмчилгээ хийж болно гэсэн онол байдаг. Үүнийг маш их судалгаатайгаар хийж болно. Маш олон хүний баг ажиллаж ийм байж болох тухай онол бий. Үүнийг үгүйсгэхгүй.
  • Хавдрын гурван удаагийн хагалгаа хийлгэсэн хүүхэд Солонгост очиж эмчлүүлсэн ч цаашид эдгэрэх магадлал хэдэн хувьтай байна.
  • Эдгэрэх магадлал нь 70 хувьтай байгаа. Гэхдээ үлдсэн 30 хувьд хавдарыг дахиулахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ нь хавдрын төрлөөс хамаардаг. Хүүхдийн мэс засал харьцангуй өөр байдаг. Тэд мэс заслын дараа маш хурдан сэргэдэг ч биед нь өөрчлөлт орвол түргэн мууддаг. Амь насаа алдах эрсдэл насанд хүрсэн хүнийг бодоход өндөртэй байдаг.
  • Тархи толгой их хамгаалж байхаар зүйл л дээ. Түүнээсээ нуруу нугасанд нөлөөлөх юм биш байгаа?
  • Одоогийн оношоор бол нуруу нугасанд нөлөөлөх хүчин зүйл байхгүй. Нуруу нугаснаас хол байгаа.
  • Охины эцэг эх нь Солонгост эмчилгээнд явахыг зорьж байгаа. Энэ талаар?
  • Солонгост ийм төрлийн өвчтэй хүмүүс хагалгаа хийлгээд эдгэрсэн олон тохиолдол бий. Охины хувьд манайдаа яаралтай арга хэмжээг авсан ч дахихгүй гэх баталгааг өгч чадахгүй болохоор Солонгост эмчлүүлсэн нь дээр гэж зөвлөх байгаа.
  • Охины биеийн байдлын тухай цаг үеийн мэдээлэл өгсөнд баярлалаа
  • Бяарлалаа. Хонгорзул охин маань хурдан эдгэрээд, эрүүл саруул болох болтугай гэж ерөөе.

Б.Саран

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …