Хөдөөгийн дотуур байр дотроо нойлтой, халуун, хүйтэн устай болно

IMG_0181Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая ам долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн гурван төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

  • Төслүүд нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин, иргэдийн амьжиргааг сайжруулах,
  • Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн загвар дотуур байруудыг байгуулж нэвтрүүлэх,
  • Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Эдгээр гурван төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах япон сангаас санхүүжүүлж байгаа ба уг сан нь Монгол Улсад сүүлийн 16 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, иргэдийн амжиргааг дээшлүүлэх болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн төсөлд дэмжлэг үзүүлжээ.

Төслүүдийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б. Болор, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлж Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр зурж, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү оролцлоо.
IMG_0210

Дотуур байрны төсөл нь хүүхдүүдэд, тэр дундаа малчдын хүүхдүүдийн дунд чанартай боловсролын тэгш хүртээмжийг сайжруулахад туслах юм. Техник туслалцааны төсөл нь төслбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг сайжруулах тогтвортой арга замуудыг боловсруулж, Улаанбаатарын хурдацтай тэлж байгаа ядуу хорооллуудад “ногоон” дахин төлөвлөлтийн шийдлүүдийг гаргана. Эдгээр төслүүд  ядуурлыг бууруулах, амьжиргааг сайжруулах болон байгаль орчныг хамгаалах гол салбар, бүс нутгуудад төвлөрөх Засгийн газар, АХБ-ны өргөн хүрээний ажлын тусгал болж байна.”

Монгол Улсын дотуур байрны тогтолцоог анх боловсролын хүртээмжийг нэн ялангуяа малчдын хүүхдүүдэд нэмэгдүүлэхээр байгуулсан байдаг. Гэвч 1970, 1980-аад онд баригдсан дотуур байрнуудад удаан хугацаанд хөрөнгө оруулалт бараг хийгдээгүйгээс болж сурагчид амьдрахад таагүй, баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламж, халаалт, нар, салхи, борооны хамгаалалтгүй орчин болгожээ. Мөн сурагчдын хөгжил, сурлагыг хянах, харж хандах чадвартай боловсон хүчин байдаггүй зэргээс болж алслагдсан хөдөөгийн эцэг эхүүд бага насны хүүхдүүдээ сургууль явуулах дургүй байдаг аж.

Буцалтгүй тусламжийн төслөөр дамжуулж Говь-Алтай, Увс, Завхан гэх баруун гурван аймгийн дотуур байрны амьдрах орчин, үйлчилгээг байшин барилга, ариун цэврийн байгууламж, багш, ажилчдын чадавхийг бэхжүүлэх болон дотуур байрны орчинг сайжруулах үндэсний стратеги, бүрэн стандартыг боловсруулах замаар сайжруулна. Монголын баруун бүсэд бусад таван бүстэй харьцуулахад хамгийн их тооны сурагч дотуур байранд амьдардаг ба тэдний 80 хувь нь малчдын хүүхдүүд байдаг байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …