Сэлэнгэ аймагт ченжийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжлээ

d6e73e10bb036c7cbig-300x199Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б-нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдэж байсан.

Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагч Б-нь хохирогчийн биед байсан 30.300 доллар, 800 рубль буюу /монгол мөнгөөр 60.472.360 төгрөг/ авах зорилгоор шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан ба улмаар бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бензин цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэж үзэн хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …