“С.Ганбаатар аа чи ёстой новш юм”

ganbaa

Олноо “Хас”-ын Ганхуяг хэмээн алдаршсан “Хас Банк”-ны захирал, үндэслэгч Ч.Ганхуяг УИХ-ын гишүүн, “ХҮН” намын дарга С.Ганбаатарыг “Ганбаатар аа чи ёстой новш юм” хэмээн нэлээд ширүүхэн хэллээ. Тэрбээр өрийн фэйсбүүк хуудастаа ийнхүү бичсэн бөгөөд

Тэрбээр Хас банкны захирлын хувиар ч, Сангийн дэд сайдын хувиар ч С.Ганбаатарыг дэмжиж хамтардаг байсан аж.

Мөн түүнийг гаргаж ирэлцсэн хүн гэдгээ хэлэв. Тиймээс эдүгээ С.Ганбаатарыг новш болохыг нь мэджээ. Тэрбээр С.Ганбаатарыг танилцуулсан, итгүүлсэн бүх хүмүүсээсээ хүлцэл өчиж, уучлал гуйж байна гэжээ.

Дарханд бие даан нэр дэвшээд УИХ-д сонгогдон орж ирсэн С.Ганбаатар бол Монголын улстөрийн нэг өнгө төрх. Тэрбээр бусад улстөрчдийн замналаар л замнаж яваа. Түүнийг “поп” гэж дууддаг улстөрчид ч өөрсдөө түүнээс дутахгүй “попууд”.

Ялангуяа эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж үглээд байсан Ч.Сайханбилэг ч түүнийг “поп” гээд байдаг ч үнэндээ бол тэр өөрөө ч “попууд”-ын нэг. Манайд улстөрчид “поп” байж л “амжилтад” хүрдэг нь нууц биш. С.Ганбаатарын хувьд Англиас ирчихээд “фэнг-шү” гэгчийг сурталчлаад явж байх үеэс экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын албан бус зөвлөхөөр ажиллаж замналаа эхлүүлсэн.

Тэр үедээ Н.Энхбаярыг “Манай дарга ёстой хүн чанартай мундаг хүн” гээд магтаад явдаг байсан гэдэг. С.Ганбаатар иймэрхүү маягаар л улстөрд тодорч гарсан “поп од”. Юутай ч нөгөө хаан шалдан байна гэдэг шиг С.Ганбаатар новш гэдгийг бидэнд шударгаар илчилж өглөө. Өдгөө “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Ч.Ганхуягт “ХҮН” намын дарга С.Ганбаатар шиг эргэж туслах найзууд уг нь хэрэгтэй байсан шиг санагдана. “Дэлхийн шилдэг 500 захирал”-ын тоонд орсон Ч.Ганхуягт найз дутагдаад байгаа бололтой, гадаадаас найз ирж байгаагаа хэлсэн л юм.

Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …