“НАМОХ өндрөө авч, хүчирхэгжиж байна”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саяхан УИХ-аар оруулж ирсэн улстөрийн намын тухай хуульд намын дэргэд залуучуудын байгууллага байхыг хориглосон заалт багтаж, гишүүдийн эсэргүүцэлтэй тулснаар буцахад хүрсэн. Үнэхээр аль ч улстөрийн нам дэргэдээ залуусын байгууллага ажиллуулж, залгамж халаагаа бэлтгэхийн зэрэгцээ  төрийн ажилд ирээдүйд сойх боловсон хүчнээ чадавхжуулахыг чухалчилдаг нь нууц биш.

Нөгөө талаас улстөрийн сонгууль, намын зорилтот ажлуудад залуусын оролцоо өндөр байдаг гэдэг утгаар хуулийн хүрээнд  хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм. Тэр дундаа  МАН-ын зүгээс залуусын байгууллагадаа онц их анхаарал хандуулсаар ирсэн.  Намын энэ бодлого тодорхой хүрээнд үр өгөөжөө өгсөөр ирсэн гэдгийг ч  удирдлагууд нь онцлон дүгнэдэг.

Онцлон нэрлэхэд, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Номтойбаяр, зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, уул уурхайн дэд сайд асан Г.Тэмүүлэн  зэрэг олон хүмүүс өөдөө ахих шатаа тавьсан байдаг. Эдгээр луугар эрхмүүд 30 нас хол давчихаад байгаа мөртлөө НАМЗХ-ны залуу үеийнхэнд байр сууриа тавьж өгөхгүй, луу унждаг нь зүгээр ч нэг хийрхэл биш юм.

Харин сүүлийн үед нэр хүнд нь байнгын өсөх бланстай явдаг НАМЗХ-ны үйл ажиллагаа нэлээд бүдгэрч буй. Өнгөрсөн онд их хурлаа хийх гэж баахан толхилцсон НАМЗХ-ныхон эцэстээ мөнгөтэй эрхмүүдийн хөвгүүд нь нэг тал болж, борчуудын багаа хөөсөн гэж болно. Түүнээс хойш НАМЗХ дотор шилжих хөдөлгөөн үүсэж, идэвх санаачлагатай, намынхаа удирдлагуудад нүдлэгдсэн залуус нь НАМОХ руугаа шилжсэн нь холбооны хүчийг тарамдуулахад хүргэсэн гэх өнцөг байна.

Тухайлбал, саяхан болсон НАМОХ-ын ээлжих ll бага хуралдааны мэдээлллээс  харахад НАМЗХ-ын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэн, Сү. Батболдын хүү Алтай Холдингийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг, Маркетингийн Холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа, нарийн бичгийн дарга  Ү.Оюунзулаас авахуулаад аймаг дүүргийн салбарын дарга, НАМЗХ-ын дэргэдэх хороо клубын удирдлагууд  хүртэл тус холбооны Дэд ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүнээр сонгогдсон байх юм.

Түүнчлэн Мон Мир группийн ТУЗ-ийн дарга Б.Билгүүн НАМОХ-ын Ахлах зөвлөх болсон бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Я.Содбаатар нарын туслах зөвлөхүүд НАМОХ-ны хүртэл бага хурлын гишүүнээр сонгогдсон  нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, нэгэн үес НАМЗХ-нд зүтгэж явсан залуус сонголтоо хийж, НАМОХ руу шилжиж.

Уг нь залуусын МАН руу өгсөх шат нь эхлээд НАМОХ, дараа нь НАМЗХ байсан бол энэ удаа нүүдлийн чиг эсрэгээрээ эргэсэн нь хачирхалтай. Мэдээж НАМЗХ-ноос ирсэн энэ нүүдэл НАМОХ-ын хүчийг сэлбэж буй нь тодорхой. Чих дэлсэж буй яриагаар бол  НАМОХ сүүлийн үед оюутан залуус руу чиглэсэн зорилтот ажлуудыг нэлээд далайцтай байдлаар зохион байгуулсан нь НАМЗХ-г бүр ч ганцаардуулсан гэх. Улмаар намын удирдлагууд нь энэ байдлыг анзаарч, НАМЗХ-г залуус руу чиглэсэн зорилтот ажлуудаа хийхгүй байгаад зэмлэл хүртээсэн гэх бор шувуу нисэж байна.

Г.Итгэл 

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …