Тархи, сэтгэлээ эмчлэх дасгалууд

index

Ажлын ачаалал, хотын дуу чимээнээс болж та стресстэж байна уу. Тэгвэл танд хэрэгтэй дараах зөвлөгөөг хүргэж байна. Та туршаад үзээрэй.

 Анхаарлын хэмнэлийг сайжруулах дасгал:
Өөртөө эвтэй байдалд сууж, эсвэл хэвтээд барууи, эсвэл зүүн гарынхаа сарвууг ширтэнэ. Нүдээ анивчиж болно. Ингэхэд анхаарал өөрийн мэдэлгүй өөр зүйлд сатаарвал сарвуун дээрээ анхаарлаа эргэн төвлөрүүл. Дараа дараагийн удаад дасгалыг хийхдээ сарвуугаа өөр байрлалаас, өөр сандал дээрээс гэх зэрэг тухай бурт өөр өнцгөөс харах хэрэгтэй. Сарвууг ширтэж байх үед бүх бодлоо таягдан хаяж зөвхөч сарвууныхаа “нарийн ширийн онцлог”-ийг л ширтэнэ. Дасгалыг эхний удаад 5-7 секундын оролтоос эхлээд нэмэгдүүлсээр өдөрт нийтдээ 10 минут хүргэнэ. Өөр юу ч бодолгүйгээр сарвуугаа 10 минут тасралтгүй ширтэж сурсан үед дасгалыг төгс гүйцэтгэж сурсаьд тооцно.
Ургуулан дүрслэх ба арчих дасгал:
Өөрт чинь таалагддаг, эсвэл ямар нэгэн сэтгэл огт төрүүлдэггүй жижиг эд зүйл хэрэгтэй. Ингээд тухайн эдийг 3-5 секундын турш тасралтгүй ширтэн зураг авч байгаа мэт бүх зүйлийг нь тогтоож авахыг хичээнэ /амьсгаа авахдаа/. Дараа нь амьсгаагаа барингаа нүдээ аниад 3-5 секундын турш нэг эдийнхээ зургийг толгойдоо төсөөлөн харна. Үүний дараа амьсгаагаа гаргахтай зэрэгцэн ургуулан харсан дүрсээ аажмаар алга болгоно. /шатаах, хаа нэг тийш хаяж байна мэтээр төсөөлөх/. Ингэж давтах тоолондоо 3-5 дахь удаагаас нь тогтоож бичих, арилгах, хэмнэл, хурд зэргийг өөрчилнө. Өмнө ажиглаж байсан анзаараагүй байсан шинэ зүйлсийг ажиглан харж ургуулан төсөөлөхийг хичээ. Энэ дасгалыг 5-7 удаа давтахаас эхлээд цаашдаа 50 хүргэнэ. Гол зорилго нь өөрийнхөө хүслээр бодолдоо дүрслэл бий болгож хүссэнээрээ арилгаж сурах. Дасгалыг 10-15 минутаар өдөрт 2-оос цөөнгүй удаа хийнэ. Ажиглаж зургийг нь авах зүйлсээ үе үе өөрчилж байх хэрэгтэй. Дасгалыг гүйцэтгэж байх зуур толгойд чинь ямар ч бодолгүй “хов хоосон” байх хэрэгтэй.
Ургуулан дүрслэх ба тогтоон барих дасгал:
Юу ч бодолгүй, өөрөөр хэлбэл бүх бодлоо толгойноосоо хөөж байгаад ямар нэг эд зүйл эсвэл биеийнхээ нэг хэсгийг анхааралтай ширт. Дараа нь 3-4 минут орчим нүдээ аниад харсан зүйлээ бодолдоо аль болох хурч тодоор дүрслэн бодохыг хичээ. Дүрслэл чинь эд зүйлтэйгээ адил өнгөтэй байх ёстой. Нэг удаад 5-10 удаа давта>; бөгөөд оролт болгон дээрээ дүрслэл чинь бодиг Сиеттэй х^р адил баьтааг харьцуулан иа-лгаж бай. Харсш: зүйлээ бсдолдсо баттай дүрслэн боддог болсны дараа дараа дараагийн дасгалд орно. Үүний тулд эхлээд дээрхи дасгалаа хийгээд дараа буруу харж байгаад урьдчилан бэлдсэн цагаан цаасыг харж дээр нь нөгөө эд зүйлээ дүрслэн харахыг хичээнэ. Ингэж эд зүйлсийг ургуулан дүрсэлж чаддаг болсныхоо дараа олон эд зүйл бүхий зураг, ил захидал зэргийг тод ургуулан дүрсэлдэг болно. Дүрсийг тогтоодог болсны дараа үсэг, үе, үг, холбоос үг, өгүүлдэр, догол мөр гэсэн дараалалтайгаар дүрслэн хардаг болсныхоо дараагаар хуудсыг төвөггүй ургуулан дүрсэлж чаддаг болсон.байна. Өөрөөр хэлбэл хуудас юмыг ганц хоёр секунд хараад уншдаг болно гэсэн үг.
“Нууц камер” дасгал:
Хаа нэгтээ гудамжинд тухтай газар сууж байгаад гудамжаар яваа хүмүүсийн нэг рүү нь харц шулуудаад даруй нүдээ ань. Энэ нь нэг ёсны агшин зуурын зураг авалт болно. Гэхдээ та тухайн хүн, түүний эргэн тойрондохыг тогтоогоод зогсохгүй нүдээ аньсан чигтээ тэр хүнийг цаашид хаашаа явж, юу хийхийг дотроо төсөөлөн харах хэрэгтэй. Мэдээж эхэн үедээ хэцүү байх боловч 1-2 долоо хоног энэ дасгалыг хийсний дараа аяндаа тогтоож авсан дүрслэлээ амь орүүлан хөдөлгөөнтэй болгож сурах тул гаргах алдааны тоо нь ч багасна.
Анхаарал төвлөрөлийг сайжруулах дасгал:

Энэ дасгалыг хийхэд секундын зүүтэй цаг хэрэг болно. Цагийг урдаа тавиад хэдэн секунд биеэ сулласны дараа анхаарлаа секундын зүүн дээр төвлөрүүлээд нүд салгалгүй ширтэж эхлэнэ. Хоёр минутын турш таны бүх анхаарал зэзхөн гэр зүүк дззр лорсөк байна. Гэхдээ зхэн үедээ анхаарал өөрийн мэдэлгүй өөр зүйл рүү сатаарч, хөндлөнгийн бодол орж ирээд байдаг. Ийм болиод анхаарлаа ахин төвлөрүүлээд дасгалыг ахиад хий. Хоёрхон минутын турш л анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ дасгал нь анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлдэг үр дүнтэй сайн дасгал.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …