“Ариун номын орон Монголын гэгээрэл бясалгалын төв”-ийн тэргүүн Н.Оюунчимэгтэй ярилцлаа.
-ЗАНАБАЗАР Өндөр гэгээнтэний цадиг, адистэд урлаг аврал номоо бичих болсон түүхээсээ хуваалцаач?
-Юуны өмнө Монголчуудынхаа амар амгаланг айлтган мэндчилье. Энэ номыг бичих болсон учиг бол миний бага наснаас үүдэлтэй юм. Би малчин ардын гэрд өссөн. Багаасаа Өндөр гэгээнтэй холбоотой сурвалж аман мэдээг цуглуулж, арвин их сурвалж дээр өссөн хүн. Энэ их арвин судалгаагаар 2010 онд 8 бүлэг ном болгож ард түмнийхээ оюуны санд зориулан гаргасан. Олон жил хөдөө явж аман болон эх сурвалжийг олж мэдэж авсан нь уг номны маань эх сурвалж болж өгсөн юм. Өндөр гэгээнтэн бол авралын их бурхан гэсэн сэтгэлээр хөдөө ард түмний минь дунд дэлгэрсэн. Энэхүү номноос өндөр гэгээнтэний тухай бүрэн ойлголт өгөхийн тулд мэргэдийн бүтээлийг бүтнээр нь оруулж эмхэтгэсэн учир Өндөр гэгээнтэний тухай үнэн зөв мэдээллийг олж авах, хичээгээд уншвал намтар болон таних мэдэхүйн их зүйлийг ойлгож ухаарах бүрэн боломжтой. Агуу түүх соёл урлагт мөнхжин үлддэг. Өндөр гэгээний ур бүтээл дэгийн талаар бэлгэдэлийн учигийг дэлгэрэнгүй оруулсан бүтээл юм. Орчин үеийн залуус Анхдугаар богд Өндөр гэгээнтэний намтар, бүтээл битгийхэл соёмбо, бурхад, өвлүүлэн ирсэн айлдварын мөн чанарыг ч ойлгон ухаардаггүй нь олон талт байдалаар харагдаж байгаа юм. Тиймээс энэ ном нийгмийн шаардлагаар гарч ирсэн гэж хэлэхэд таатай байна.
–Номд бурхадын дүр их харагдаж байсан. Өндөр гэгээний дэг урлал, айлдварын талаар тайлбарлахгүй юу?
-Нүүдэлчин малчин гүн нарийн сэтгэлгээ агуу их урлалаар бүтээсэн монгол хүн болсон заяандаа авралын шүтээнийг бидэнд бүтээн үлдээсэн хүн юм. Дэлхийд ч Өндөр гэгээний бүтээлийг биширдэг. Өндөр гэгээнтэний судлал хэзээ ч шавхдашгүй. Хийж бүтээгээгүй зүйл байхгүй. Агуу соёл урлагийн үнэт өв болсон монгол ард түмнийхээ сүншиг аравнай шингээн бүтээсэн олон бурхан бий. Чадагчийн эрхэт Очирдара бурхан, насны Аюуш гээд л олон бурхадыг монголынхоо сайн сайханы төлөө бүтээсэн юм. Монгол ард түмэн бид Өндөр гэгээнтэний бүтээлийг шүтэхгүй байх аргагүй. Ном айлтгал эд баялаг насыг аривжуулах сүншигээр бүтээсэн бурхадыг бид шүтэх ёстой юм.
-“Ариун номын орон Монголын гэгээрэл бясалгалын төв” ямар үйл ажиллагаа явуулдаг бэ?
-Манай төв 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өндөр гэгээнтэний бүтээлийг судлах сүсэгтэн олонд таниулах түгээх эрдэм судлалын төв юм. Нүүдэлчин малчин Монголчуудын Өндөр гэгээнтэний бүтээлийн бэлгэдэлийн талаас судалж сүсэгтэн олондоо хүргэхийг хүсч ажиллаж байна. Шашин соёл хийгээд шашин шүтэх ёс, мэргэдийн айлдвар зэргийг тайлбарлан таниулахад манай үүд хаалга нээлттэй байдаг.
-Номыг нээхэд Анхдугаар богд Өндөр гэгээнтэний ууц таллаад сууж байгаа дүр харагдаж байна. Энэ ямар учиртай вэ?
-Өндөр гэгээнтий айлдаврт шинэлэх хүндлэх мэндлэх ёс их зарлиглаж ирсэн. Хүн бол мунхаг, тэмцэлдэгч гэхдээ гэрэл гэгээ байгаа цагт эвлэлдэн нэгдэж сайхан зүйлд нэгдээсэй гэсэн Өндөр гэгээнтэний айлдвар энэ номонд байдаг.
Ууц таллаж байгаа бэлгэдэл билэг билэгүүн оюун ухаан мохохуй, ууц бол монгол түмний амны хишигийг бэлэгддэг. Түмэн олон монголчуудынхаа оюун ухаан мухашгүй буян заяа дэлгэрч яваасаа гэсэн үүднээс номынхоо эхэнд Өндөр гэгээнтэнийхээ амирлангуй, баясгалангуй уурган хоны сүүлийг монголчууд бидэндээ үеийн үед өгч байгаа өрлөг барьцыг өргөж буй дүрийг залсан. Урин цагт дотоод ухаан мөн чанарыг Өндөр гэгээнтэнийхээ агуу их аврал номоор гийлгээсэй, сэтгэл санааны авралыг эдлээсэй гэсэндээ энэхүү номоо түгээж байгаа юм.
– Энэхүү номыг хаанаас авч болох бэ?
-Ухаантай эрдэмтэй хүн байхын учир утга бол өвөг дээдсийнхээ үгийг сонсох цаашлаад анзаарч унших эрдэмт мэргэдийнхээ ухаанаар үнэн мөн чанараар гоёхын илрэл. Гаднаасаа гоёод буян эрхгүй шүү дээ. Эрдэмт мөн чанараараа гоёцгооё гэж хэлмээр байна. Энэхүү ном гар дээрээс зарагддаггүй.
Найман бүлэг номоо манай төвөөс тайлбарлаж өгдөг уламжлалтай юм. Хоймортоо залж ирсэн. Түмэн орны гар дээр очиод цөөхөн ном үлдсэн байна. Учиртай буян заяатай ухааны сэрэл мэдрэмж нь нээгдсэн буянтай хүмүүст зориулсан. Өндөр гэгээнийхээ энэхүү айлдвар шингэсэн бүтээлээ хоймортоо залж хишиг ном нь дэлгэрэх болтугай. Ингээд Монгол түмэн маань шинэ гарч байгаа Эрдэмтэн бичин жилдээ амар амгалан буян хишиг төгөлдөр яваасай хэмээн ерөөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Номын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99133716 утасаар холбогдож аваарай.
Г.Ичинхорлоо