Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журмаар сургалт явуулжээ

gfsrgt-300x225Хан-Уул дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор дүүргийнхээ   Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэсгийн ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нарын дунд сургалт явуулсан байна.

Нийт 16 хүн оролцсон уг сургалтаар Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор П.Зориг дээрх журмын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, цаашид юунд анхаарах талаар хэсгийн байцаагч нарт чиглэл өгсөн байна. Мөн “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавихад анхаарах асуудлууд” сэдвээр Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Мэндсайхан хичээл заажээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …