Улс төрчийн хувьд  “тэтгэвэртээ гармаар” эмэгтэйчүүд

12695708_977193115702972_644776089_nМонголчууд бид Ардчилалд шилжээд 25 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 6 удаа УИХ-ын сонгуулийг өгч, янз бүрийн ааш араншинтай олон хүнийг УИХ-ын  гишүүнээр сонгож байсан байдаг. Гэхдээ тэдэн дунд эмэгтэй гишүүд харьцангуй цөөн байсан бол 2012 оны УИХ-ын сонгуулийн дагуу эмэгтэйчүүдийн дэмжих квотын дагуу  2012 оны УИХ-ын сонгуулийн харьцангуй олон буюу 76 гишүүнээс 11 эмэгтэй гишүүн сонгогдсон байдаг.

Уг нь сонгогчид эмэгтэй гишүүдийг эрчүүдийн тэр бүр “хардаггүй” улс орны нарийн жижиг шийдвэрүүдийг гаргахад, нийгмийн халамж шаардлагатай байгаа бүлэг  ахмад настан, өнчин ядуус,   гэр бүл толгойлсон эмэгтэйчүүд рүү хандсан зөв зүйтэй бодлого шийдвэрийг гаргаж өгөөсэй гэсэндээ сонгосон биз.

Эмэгтэй гишүүд ч гэсэн сонгуулийн сурталчилгаандаа “төрд  эмэгтэй хүний нарийн  ухаан үгүйлэгдэж байна, үүнээс болж улс орны хөгжил урагшлахгүй байгаа мэтээр” сонгогчдыг “сэнхэрүүлж”,  бараг л зандрах, загнахын дундуур ярьж явсан. Сонгогчид ч гэсэн тэдэнд итгэж, найдаж сонгосон. Одоо харин үр дүнг нь эргэж нэг харах цаг болсон.

Сонгогчдын итгэж байсан эмэгтэй гишүүд эх хүн, эмэгтэй хүн гэдгээ умартан эрчүүдээс дутахгүй “хор найруулж”, албан тушаалын наймаанд оролцож, сандал суудлын төлөө өрсөлдөж, бүлэг фракцид нэгдэж байгааг харахад тийм ч таатай биш юм. Энэ бүхний цаана эмэгтэй  гишүүдийн  дуу хоолой, санал санаачлагыг үгүйлж байгаа төрийн халамжийн бодлого, өнчин ядуусыг асрах байгууллага, нийгмийн эмзэг хэсэг гээд олон асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байсаар.

2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон зарим эмэгтэй гишүүдийг хараад тэдний өмнөөс ичих юм. Бодож сэтгэж, ярьж хэлж,  хийж хэрэгжүүлж байгаа  ажил үйлс, бие авч яваа байдал нь  УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй  саахалт айлын чамбайхан эхнэрээс болоон дэр гээд хэлчихэж болмоор.

Ийм гишүүдийн тоонд Д.Арвин, Л.Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Баянсэлэнгэ  нарыг дурьдаж болно.

22b343252233691fgreatД.Арвин – Тэрбээр өмнө нь МАН-аас УИХ-д сонгогдож байсан бол 2012 оны сонгуулиар өөрийн намын Б.Батзоригтой дахин сонгуульд өрсөлдөж, түүнийг ялж УИХ-ын гишүүн болсон нэгэн. Олны яриагаар бол Д.Арвин гишүүн Б.Батзоригийг ялахын тулд АН-тай тохироо хийж, АН-ын гишүүдийн саналыг өөртөө өгүүлсэн гэдэг. Үүнийг батлах мэт тэрээр 2012 онд дахин сонгуулиар УИХ-ын гишүүн болонгуутаа АН-д элссэн байдаг. Түүний  өмсөж зүүсэн, ярьж хэлж байгаа нь хэдийнэ олон нийтэд хүрэхээ больсон гэж хэлж болох. Үе үехэн УИХ-ын чуулганы индэр дээрээс үг хэлдэг ч түүний хэлсэн үг улс орны бодлого руу чиглэсэн гэхээсээ илүүтэй “хэрүүлийн шинжтэй” байдгаараа онцлогтой. Тийм ч учраас Д.Арвин гишүүний хувьд 2016 оны сонгуулиар  улс төрийн “карераа” дуусгаж, “тэтгэвэртээ гарах” цаг болсон гэж хэлэх хүмүүс болон байна. Хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн “газраа” эргэж  харааж зүхнэ гэдэг яавч зөв хүний байр суурь бишсэн. Монголчуудын “хоол идсэн тогоо руугаа эргэж нулимдаггүй” гэдэг үг зүйр үг Д.Арвин гишүүнд  лав хамаардаггүй бололтой.

a9505399836201403040927Л.Эрдэнэчимэг – 2012 оны сонгуулиар АН-ын генсек Л.Эрхэмбаяртай “хөтлөлцөн” гэр хороололоор таваргаж явсан эрхэм гишүүн өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгогчидтойгоо тоотой уулзсан гэдэг. Тэрбээр бенз машинаа магтсанаас эхлээд олон “хөгжилтэй” гэмээр үйл явдлуудын эзнээр тодорсон нэгэн. “Бенз” гишүүний балаг мундахгүй их юм. Тухайлбал, “туулай агнаж анчин болсон”, “дуу дуулж”, “бүжиг бүжиглэсэн”, “Домогт” нэртэй эмчилгээний зориулалттай гэх архи үйлдвэрлэсэн, нэгж тарааж сонгогчидынхоо уулзалтыг зохион байгуулсан гээд түүний  “паянг” дурьдаж болох бол хамгийн сүүлд АН-ынхаа бодлогын эсрэг хандаж “эзэндээ” үнэнч гэдгээ харуулсан зэргийг хэлж болно. Л.Эрдэнэчимэг гишүүн зарчимч мэт харагдах ч үнэндээ өнгөрсөн жилд түүний харьяалалд байдаг “МОНОС” эмийн үйлдвэр, “Монос” дээд сургуулийн өргөжснийг Сонгинохайрханчууд ам уралдан ярих юм билээ. Товчхондоо бол “Гишүүний баяжсан, сонгогчдын ядуурсан” хоёр яг тэнцэнэ гэж хэлж болох.26e803f0-4337-11e5-871e-1f2aaf8a9efa

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэгэнтээ “Миний найзууд, хамт ажиллагсад, хамаатнуудаас дөч гаруйхан насандаа архинаас болж хорвоог орхисон хүмүүс олон бий” гэж ярьсан байдаг. Ийн архи үхлийн шалтгаан болоод байгаа учраас эрхэм гишүүн (эсвэл хамтрагч нь) сархад биш шидэт рашааныг үйлдвэрлэх санаа гаргажээ. 1395303_208865252630832_1014185288_n Түүнийхээр бол “Домогт” нэртэй энэхүү шидэт рашааныг алтангагнуур, ганга, зуун наст, чихэр өвс зэрэг эмийн ургамлын биологийн идэвхт нэгдлүүдийг этилийн  спиртэд хандлан, зуун настын  шүүсний  хуурайшуулсан зэхмэл нэмж, сахар, зөгийн балаар баяжуулсан гэнэ. Ийнхүү шидийг олсон рашаан нь хоол боловсруулах эрхтэн болоод биеийн дархлалын системийн үйл ажиллагааг сайжруулж, оюуны хэт ачааллаас шалтгаалсан  ядаргааг  бууруулах увидастай  гэж рекламдах ажээ. Гэвч элдвийн тодотгол хэлж, сархад биш шидэт рашаан  хэмээн  мянга хашгираад ч хэрэггүй биз. Архи, тамхийг “яснаасаа”  үзэн ядагч эрхэм гишүүн  зүсээ хувиргаж, өнгө өөрчилсөн “ДОМОГТ”  архийг үйлдвэрлэсэн гэвэл та юу гэх вэ?  Мөн дээр нь эрхэм гишүүн өөрийн эзэмшлийн “Монос” эмийн үйлдвэртээ тарилгын дуслын Монголдоо хамгийн том, бас монополь үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан гэдэг.

Саяхан хэд хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах эсэх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөн, шөнө дөл болтол хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Оюу толгойн асуудлыг ярьж байхад  Л.Эрдэнэчимэг гишүүн тэс хөндлөн  Өмнөговь  аймгийн нутаг дэвсгэрт орших Тосон бумбын нурууны байгаль хамгаалагч залуугийн  амиа алдсан асуудлыг хөндөж, өөртөө “оноо цуглуулах” гэсэн нь олон нийтэд таалагдсангүй. Монголчууд уг нь хүний үхэл зовлонгоор улс төр хийдэггүй л гэж ярьдагсан. Энэ бүхний эцэст Л.Эрдэнэчимэг гишүүн дахин сонгогдохгүйгээр УИХ-ын гишүүний хувьд “тэтгэвэртээ” гарах цаг болжээ гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

download (1)Ц.Оюунгэрэл – анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “талын хүн” гэгддэг байсан  Ц.Оюунгэрэл гишүүний жигүүр аль хэдийнэ ургаж, өдгөө “бие даасан эрхэм” болжээ. 2012 онд Хан-Уул дүүргээс сонгогдсон Ц.Оюунгэрэл гишүүн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт Соёл, спорт, аялал, жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Сайд хийж байхдаа батаарын араг ясыг монголд авч ирснээс өөр гавьтай зүйл хийгээгүй гэж хэлж болох.

Түүний хувьд УИХ-ын гишүүд дотроос лекц уншдаг, ном бичдэг, роман зохиодог гишүүдийн нэг. Харамсалтай нь УИХ бол зохиол бичдэг хүмүүст зохих талбар биш юм. Үүний мэдсэн үү гэлтэй Ц.Оюунгэрэл гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, улс төрөөс түр завсарлахаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн байдаг. Ингэж  хэлэх шалтгаан нь наанаа ном бичих гэж ярьж байгаа боловч цаанаа гадаад нөхөртэй атлаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нь төрийн нууцыг задруулах магадлалтай гэсэн олны хэл амнаас болгоомжилсон уу бүү мэд.111

Ямартай ч тэрээр Авлигын хэргээр хоригдож байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү гэх Г.Дэнзэнг хоригдож  эргэж очин  өмөөрсөн нь олны гайхралыг төрүүлсэн бол сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцоруулах асуудлын үеэс тэс хөндлөн Өмнөговийн Тосон бумбын нурууны тухай ярьж, асуудлаа ойгоогүй юм уу хэмээн УИХ-ын даргаар яриагаа тасдуулсан. Хамгийн сүүлийн мэдээгээр тэрээр АН дотор шинээр байгуулагдсан  МоАН /Монголын Ардчилсан Нэгдэл/ фракцид элссэн гэнэ. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүн түүний хувьд хийх ажил биш гэдгээ өөрөө ойлгоод дахин нэр дэвшихгүй гэдгээ зарласан ч улс төрөөс тийм ч амархан холдохгүй гэдгээ илэрхийлсэн хэрэг боллоо гэж ажиглагчид үзэж байна.

143994422155d3ce1de215aЗ.Баянсэлэнгэ – Нэг хэсэг О.Баасанхүү гишүүн ярих бүрдээ “ангийнханыхаа” инээдийг бардаг байсан шиг З.Баянсэлэнгэ гишүүний “өхөөрдөм аялгатай” яриа гишүүдийг хөгжөөдөг байсан цаг саяхан. Түүний хувьд УИХ-ын 76 гишүүнээс ганцаараа гэр хороололд амьдардаг гэдгээрээ ялгардаг. Эрхэм гишүүн маань УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд тарааж өгсөн IPAD-аар  УИХ-ын чуулганы үеэр Сandy Crash  тоглож байгаа нь олны дургүйцлийг төрүүлсэн байдаг. Дараа нь  З.Баянсэлэнгэ гишүүн   “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцох үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд хэрхэн Сandy Crash   тоглодогыг зааж өгсөн.download

Тэрбээр намын даргынхаа “буян”-аар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон төдийгүй  өнгөрсөн намар Барилга, хот  байгуулалтын  сайдын сэнтийд заларсан.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг зөвөө юу ч хийсэн байсан “хайрын харц”-аар ширтэж, түүнд “үнэнч” гэдгээ хөтөлбөргүй нотлосон эрхэм гишүүний хувьд дахин УИХ-д сонгохдох тухай яриад хэрэггүй биз дээ гэж хэлэх хүмүүс болон байна. Тэрээр 2016 онд  “тэтгэвэртээ гарвал зохих” эмэгтэй  улс төрчдийн ийнхүү зүй ёсоор орж байгаа юм.

Эдгээр улс төрчидөд дахин сонгож итгэл үзүүлэх хэрэг байна уу гэдгийг  уншигч, сонсогчид та бүхэн нэг анхаарч үзнэ бизээ

Ц.Мөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …