ДЭМБ-аас осол гэмтлийн тасаг байгуулах саналыг тавив

872f0678dc999e504d08737541c2ee91Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сү Нюунт-У-г өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд ТНБД С.Ламаа хэлэхдээ “ДЭМБ-тай олон жил салшгүй хамтарч ажилласаар ирсэн. 2008-2012 онуудад салбарын  сайдаар ажиллаж байх хугацаандаа бүх талаар дэмжиж, олон үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан.  Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд 2008-2015 оны хооронд  хамтран ажиллах “Стратегийн баримт бичиг”-т гарын үсэг зурсан. Бидний зүгээс цаашид хамтран ажиллах стратегийн баримт  бичгээ боловсруулан  сонгуулийн өмнө  батлуулах  сонирхолтой байна гэсэн юм.

   Тэрээр энэ удаагийн уулзалтаар  эрүүл мэндийн  салбарын  бодлогын шинж чанартай гурван асуудлаар санал тавья.

Нэгдүгээрт бүсийн оношилгооны төвүүдэд Тархвар  судлалын сургалтын төвүүдийг байгуулах,

Хоёрдугаарт ДЭМБ-ын санхүүжилтээр засмал замтай холбогдсон аймгуудын 6-7  суманд “Осол гэмтлийн тасаг”-ийг шинээр байгуулж, өвчтөнийг хэвтээгээр нь зөөвөрлөдөг эмнэлгийн түргэн тусламжийн машинаар хангах,  /Учир нь бид орон нутгийн замд осолдсон хүмүүсийг зөөвөрлөж чадахгүй, “УАЗ-469” машинд  суугаагаар суулгаж авч байгаа учраас  хүмүүсийнхээ амь насыг  аварч чадахгүй  маш ихээр алдаж байна/

Гуравдугаарт ДЭМБ-аас зохион байгуулагдаж буй бодлогын шинэ чанартай  гадаад арга хэмжээнд яамны холбогдох хүмүүсийг хамруулах, ялангуяа орон нутагт газар дээр нь ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээ түлхүү хамруулах цаашдаа ч  энэ бодлогыг барьж ажиллах болно гэдгээ хэлсэн юм.

    Доктор Сү Нюунт-У хүндэтгэн цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлээд гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулсан юм. Тэрээр Осол гэмтлийн тасаг байгуулах нь урт хугацааны ач холбогдолтой ажил гэж үзэж  байна. Тиймээс бусад хамтрагч түнш байгууллагуудтайгаа хамтарч хэрэгжүүлэх талаар судалж ажил хэрэг болгох талаар ажиллахаа мэдэгдэхийн зэрэгцээ энэ ондоо багтаж  Тархвар судлалын 2-3 сургалтын төвийг байгуулах  болсноо уулзалтын үеэр дуулгасан юм.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …