Зика вируст халдвараас сэргийлэх арга зам

fef58cdcda83e4f4a2b66db7c515b23aЗика вирүст халдварын тандалт, сэргийлэх арга хэмжээний зөвлөмж
Нэг. Зика вирүст халдварын өнөөгийн байдал
    Зика вирүсийг анх 1947 онд Уганд улсад бичнээс илрүүлсэн. Зика вирүст халдвар нь 2014 онд Чили улсад, 2015 оны 5 дугаар сараас эхлэн Бразил болондэлхийн 27 улсад нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэг (Guillain-Barrésyndrome) эрчимтэй тархаж байна.
     Уг халдвар нь жирэмсэн эхээс урагт хэрхэн халдаж байгаа талаар нарийнсудлаагүй боловч гол төлөв шумууланд хазуулснаас мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна.
     Иймд 2016 оны 2 дугаар сарын 1-нд ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийнШуурхай хорооны хурал хуралдаж, энэ халдварыг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн гэж үзэн гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлсэн.
Хоёр. Зика вирүст халдварын тархвар зүй
2.1 Үүсгэгч:
Зика вирүс (ZIKV) нь Flaviviridae овгийн Flavivirus-ийн төрөлд багтдаг. Вирүс нь бүрхүүлтэй, сегментгүй, дан утаслаг, эерэг РНХ-т геномтой, биологийн аюулын 2-р түвшний үүсгэгч юм.
Үүсгэгчийн тэсвэрлэх чанар:
Халдваргүйтгэлийн бодисууд, түүний дотор спирт болон иод агуулсан нэгдлүүдэд мэдрэг; Гадаад орчин болон хүчиллэг нөхцөлд тэсвэр муутай; Физикийн хүчин зүйл буюу дулааны болон хэт ягаан туяаны үйлчлэлд тэсвэргүй.
2.2 Байгалийн голомт
   Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдгаас Aedes төрөлд хамаарагдах 700 гаруй зүйлийн шумуул бүртгэгдсэн. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, 35 хувь нь Америк тивд тархсан байна. Монгол улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн 4 төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар тархсан байна. Aedes төрлийн шумуул нь Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вирүст халдвар зэрэг өвчнийг дамжуулдаг.
2.3 Халдвар дамжих зам
Уг вирүсийг тээгч шумууланд хазуулснаас;
Цусаар, жирэмсэн эхээс урагт;
Бэлгийн замаар
Мөн шумуулын өндөг, авгалдай үржсэн усыг унданд хэрэглэснээс халдвар дамжсан байж болзошгүй талаар судалж байна.
Мэдрэг хүн амын бүлэг:
Жирэмсэн эмэгтэйчүүд, Зика вирүст халдвар бүртгэгдэж буй улс оронд аялсан хүмүүс
2.4 Эмнэл зүй:
    Халдвар авсан хүн амын 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх зэрэг шинжүүд 2-7 хоног үргэлжилнэ. Гол төлөв жирэмсэн эхчүүдээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрөх болон өвчтнүүдэд мэдрэлийн эмгэг (Guillian Barre syndrome)-ийг үүсгэж байна.
Гурав. Тандалт, хариу арга хэмжээ
3.1 Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
3.1.1 ЭМСЯ-ны дэргэдэх Шуурхай удирдлагын төв нь Зика вирүст халдвараас сэргийлэх, эрсдлийн болон хариу арга хэмжээний идэвхжлийн зэрэгт тохирсон үйл ажиллагаа, шуурхай удирдлагын нэгжүүдийг нэгдсэн зохицуулалтаар хангах;
3.1.2 Зика вирүст халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд бусад салбарыг татан оролцуулах, мэдээлэл харилцан солилцох;
3.1.3 Зика вирүст халдвар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шинэ мэдээллээр УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хангаж ажиллах.
3.2 Зоонозын өвчин судлалын үндэсний төв
3.2.1 Зика вирүст халдвараас сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд;
3.2.2 Зика вирүст халдварын үед дайчлагдан ажиллах хүний нөөц, хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх болон шавж устгалын бодисын хангалт, нөөцийг бүрдүүлэх;
3.2.3 Зика болон бусад вирүсийн байгаль дах орчлыг судлах, шумуулын идэвхжилийн улиралчлалыг угтуулан байгалийн голомтын тандалт судалгааг хийх;
3.2.4 Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад эмнэлзүй, тархвар зүй, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалт, давтан сургалтыг зохион байгуулах;
3.2.5 Зика вирүст халдвараас сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг шуурхай авах талаар эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах;
3.2.6 Нийт хүн амд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийх;
3.2.7 ЭМСЯ, болон бусад холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
3.2.8 Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран хилийн нэвтрэх цэгт зорчигчдын эрүүл мэндийг хянах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
3.2.9 Зика вирүст халдварын эрсдлийн үнэлгээг тодорхой давтамжтай хийж, ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвд тухай бүр хүргүүлэх;
3.2.10 Шумуулын улиралчлалыг угтуулан шумуулаар дамждаг халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааг “Шумуулаар дамжих халдварын тандалтын заавар”-ын дагуу хийж гүйцэтгэх, товч тайланг Шуурхай удирдлагын төвд ирүүлэх;
3.2.11 Идэвхтэй тандалт, судалгааг шумуул ихээр үрждэг, хүн ам ихээр төвлөрсөн, хүн амын дунд эрсдэл үүсэж болох газар нутагт хийх;
3.2.12 Шумуул ихээр үржих нөхцөл бүхий орон байр, хонгил, тогтоол усны ойролцоох газарт шавжгүйтгэл хийх.
3.3 Халдварт өвчин судлалын үндэсний төв
3.3.1 Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний тандалтаар халууралт, тууралтат өвчний хам шинжийн тандалтыг эрчимжүүлэх;
3.3.2 Зика вирүст халдварын эмнэлзүйн удирдамжийг боловсруулан, хэрэгжүүлэх;
3.3.3 Зика вирүст халдварын сэжигтэй тохиолдолд тусгаарлан эмчлэх эмнэлгийн бэлэн байдлыг хангах.
3.4 Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх арга хэмжээ
3.4.1 Халууралт, тууралтат өвчний хам шинжийн тандалтыг эрчимжүүлэх;
3.4.2 Жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулах;
3.4.3 Тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед өвчтөнийг тусгаарлан, эмчлэх;
3.4.4 Зика вирүст халдварын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах;
3.4.5 Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис, шавж устгалын бодисын нөөцийг бүрдүүлэх;
3.4.6 Шумуул ихээр үржих нөхцөл бүхий орон байр, хонгил, тогтоол усны ойролцоох газарт шавжгүйтгэл хийж, хур хог хаягдлыг зайлуулах арга хэмжээг нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
3.4.7 Нийт хүн амд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах, сэрэмжлүүлэх.
3.5 Хилийн нэвтрэх цэгүүдэд:
3.5.1 Зорчигч тээврийн буудлын ариун цэврийн нөхцөлд онцгой анхаарч, шавж устгах арга хэмжээг тогтмол хийх;
3.5.2 Термокамерын үйл ажиллагааг тогтмолжуулах, үйл ажиллагааны хэвийн байдлыг 2 долоо хоног тутам хянаж баталгаажуулах;
3.5.3 Хилийн нэвтрэх цэгүүдэд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудын ажилтнуудад сургалт зохион байгуулах;
3.5.4 Зорчигчдод үзлэг хийх, эрүүл мэндийн байдлыг үнэлэх зориулалтын өрөөтэй байх;
3.5.5 Сэжигтэй тохиолдол илэрсэн нөхцөлд тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, сэжигтэй шинж тэмдэг бүхий зорчигчдыг тусгаарлах;
3.5.6 Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодис, шавж устгалын бодисын хангалт, нөөцийг бүрдүүлэх

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …