БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сайшаалаа

DSC04349БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн удирдлагуудтай уулзаж төвийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа. Тэрээр тус төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах зорилгоор орон нутгийн байгаль орчны газруудтай холбогдож зөвшөөрөлгүй болон хулгайгаар агнасан ан амьтдыг үзмэр болгох саналыг дэмжсэн бөгөөд боломж бололцоо, тоног төхөөрөмжөө ашиглан “Эко FM”-тэй болж олон нийтэд экологийн боловсрол олгох  саналыг ч мөн сайшаалаа. “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нь БОНХАЖЯ-наас гарсан бодлого, шийдвэрийг олон нийтэд түгээх, экологийн боловсрол олгох зэрэг нийгэмд чиглэсэн ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

DSC04292 DSC04325 DSC04206 DSC04360

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …