Хорт хавдрыг ч анагаах дэглэм

a396b4bf50fa6352fbe8f4e0e21d93c8_x3Сүүийн жилүүдэд өмнө нь гарч байгаагүй мэдэхгүй өвчин ихээр гарах болсон үүнийг хэрхэн яаж эмчлэх нь зүйтэй вэ гэдэг талаар анагаах ухааныхан төдийлөн сайн судлаагүй, бүрэн мэдээгүй байгаа билээ. Тэгвэл орчин үед шинээр үүсэж байгаа өвчин хүртэл 100 % илааршин эдгэж, үүгээр ч зогсохгүй ужиг хууч өвчин хүртэл төгс эдгэж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ.  Япон улсад өргөн хэрэглэгдэж байгаа гайхамшигтай энэ эмчилгээ бол өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ 4 стакан ус уух юм байна.

Япон улсад өргөн хэрэглэгдэж байгаа энэ аргаар “толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар” зэрэг өвчнүүд амжилттай эмчлэгджээ.

Та бүхний анхааралд :

1. Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн байхдаа шүүсэн /буцалгасан байж болно/ цэвэр ус 4 стаканыг уу !

2. Дараа нь шүдээ угаах буюу амаа цэвэрлээд 45 минут юу ч битгий уу юу ч битгий ид.

3. 45 минутын дараа та өглөөний цайгаа хэвийн ууж идэж болно .

4. Өглөөний цайгаа уусны дараа 2 цаг юу ч битгий уу, юу ч битгий идээрэй .

5. Хөгшин настай хүмүүс болон 4 стакан ус ууж чадахгүй хүмүүс бага багаар эхлээд аяндаа 4 стакан ууж чаддаг болтлоо оролдоорой.

6. Та ингэж өглөө бүр тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал өвчинөөсөө салж, эрүүл сайхан болж, аз жаргалтай амьдарч чадна!

Анхаарах зүйл:

1. Хэрэв таны даралт ихэсдэг бол 30 хоног тасралтүй энэ aргыг хэрэглээрэй!

2. Ходоодны өвчтэй бол 10 хоног.

3. Чихрийн шижинтэй бол 3 хоног.

4. Өтгөн хаталттай бол 10 хоног.

5. Хавдартай бол 180 хоног.

6. Сүрьеэтэй бол 90 хоног.

7. Үе мөчний өвчтэй хүн эхний долоо хоногт ердөө 3 хоног уух ба 2 дахь долоо хоногоос өдөр бүр энэ аргыг хэрэглээд усаа уугаарай.

Цэвэр ус нь биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл хаягдлыг туун гаргаж, гэдэс дотрыг цэвэрлэдэг давуу талтай ба сөрөг нөлөөгүй. Cайндаа л та хэд хэдэн удаа 00 орох хэрэгтэй болно.

Харин хоолны дараа аяга хүйтэн ус уух нь муу. Учир нь хүйтэн ус нь хоол шингэлтийг удаашруулдаг. Мөн таны идсэн хоолноос зөвхөн биед хэрэгтэй зүйлсийг нь биед шингээж тос өөхийг ходоодны хананд хуримтлуулснаар хавдар үүсгэх аюултай. Тиймд хоолны дараа халуун шөл халуун цай ууж байгаарай…

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …