Сар шинээр согтууруулах ундаанаас үүдэлтэй дуудлага бага иржээ

5248308260_3fe94da629

Өнгөрөгч жилүүдийн адилаар сар шинийн эхний гурван хоногт ачаалал ихэсдэгтэй холбогдуулан нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллажээ. Харин өнгөрсөн жилүүдээс энэ жил архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага харьцангуй бага ирж, ачаалал багатай ажилласан байна. Тэгвэл шинийн нэгний өдөр яаралтай түргэн тусламжийн төвд нийтдээ 1120 дуудлага бүртгэгдсэнээс ихэнх нь даралт ихэссэн, ходоод өвдсөн дуудлагууд байжээ. Харин  шинийн хоёрны өдөр тус төвд 1000 гаруй дуудлага бүртгэгдсэнээс дийлэнхи нь зүрх судасны өвчлөл, төрөхийн дуудлага, согтууруулах ундаа хэрэглэсэн болон хоолны хордлогод орсон дуудлага байсан, шинийн гурванд 1000 орчим дуудлага ирсэн аж. Ямартай ч, иргэд урьд жилүүдийг бодвол архи, согтууруулах ундааг харьцангуй зохистой хэрэглэж, тааруулдаг болжээ.

 Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …