ЭМЖЖ эмнэлгийн чих хамар хоолойн эмч АУ-ны магистр Д.Жаргалбаяртай ярилцлаа.
- Хүүхдийн ханиад томууны тархалт буурахгүй байна. Тэр дундаа хоолойн өвчлөл их байна. Гэрийн нөхцөлд хоолой өвтгөхгүй байхаар яаж сэргийлэх вэ?
- Хоолойгоо зайлах нь хамгийн сайн. Жамц давстай усаар тогтмол хоолойгоо зайл хэвших хэрэгтэй. Энэ нь хоолой өвчлөлөөс 50 хувь бууруулна. Судалгаагаар нотлогдсон зүйл. Тиймээс өглөө оройдоо хоолойгоо тогтмол зайлж байх хэрэгтэй. Хүүхэддээ ч ийм дадал суулгах хэрэгтэй.
- Хүүхдийн хоолой өвчин ахуйн замаар халдварлаж өвддөг. Ахуйн замаар халдаж болох уу?
- Ханиаднаас үүдэлтэй хоолойн өвчин бол агаар дуслын замаар халдварлана. Гэхдээ хүүхэдтэйгээ амаа холихгүй байх хэрэгтэй. Халдвар нь ихэнхдээ бирус болох бактераар үүсгэгдсэн байдаг. Идэвхитэй хугацаа нь 14 хоног хүртэл байдаг. Энэ хугацаанд эмнэлэгт хандахгүй бол улам хүндэрнэ.
- Эцэг эхчүүд ханиад хүрээд 3-5 хоночихсон, одоо хүнд халдахгүй “хагдарчихсан” гэж ярьдаг. “Хагдарна” гэж байдаг юмуу?
- Анагаахын шинжлэх ухаанд ийм зүйл байдаггүй. Ханиад томуугаа эмчлэхгүй л бол 3-5 хоноод халдахаа болино гэсэн ойлголт байхгүй. Эцэг эхчүүд үүн дээр маш хайнга байдаг. Хүүхдийнхээ ханиадыг хүндэрсэн хойно нь арга хэмжээ авдаг.
- Хоолой харахад наанаа өрөвсөлгүй, зовиур байхгүй. Тэгсэн хэрнээ хүүхдүүд зовиурлаад байна гэдэг. Залгиурын халдварт өвчин байж болох уу?
- Халдварт гэхээсээ илүү булчингийн чангарал, зангирал, булчирхайнуудын цочрол байж болно. Үүнийг ялган оношлох хэрэгтэй. Ханиад томуунаас үүдэлтэйгээр дархлаа муудахаас ийм зовиур үүсч болно. Хоолой залгихад хөндүүрлэх зовиур их байдаг. Мэдрэлийн гаралтай булчингийн зангирал байж болно. 50 хүн өвчилснөөс 4-5 хүнд ийм шинж илэрдэг.Үүнийг бигнүүр бумба, булчин загиралын эсрэг эм уулгана.
- Бамбай булчирхай гэж эцэг эхчүүд ам дамжуулан оношлох юм?
- Бамбай булчирхайн өрөвсөл байж болох талтай. Үүнийг дааврын шинжилгээ өгч тодруулах шаардлагатай.
- Ярилцсанд баярлалаа.
- Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.