Фэйсбүүк, Твиттерээр зарласан өндөр шагнал бүхий уралдаан хуурамч зүйл

Цахим сүлжээ маш өргөн хэрэглэгдэх болсон энэ үед албан байгууллагууд, хувиараа худалдаа эрхлэгчид, үйлчилгээ бараа бүтээгдэхүүнээ таниулах гэсэн хүн бүр өргөн дэлгэр ашиглаж байна.

цахимТэдний бараа материалаа сурталчилах гэсэн арга нь үнэ төлбөргүй шахуу цахим ертөнцөд хамгийн их хандалт борлуулалтыг хийж байна гэхэд маргахгүй биз. Харин сүүлийн үед оруулж ирж байгаа бараа материал нь чанаргүй, хулхидуулсан гэх гомдол ч тасрахгүй. Хүний наймааны золиос болсон тухай мэр сэр сэрэмжлүүлж л байдаг. Гэхдээ л Фэйсбүүк, Твиттерт  улс төрч, сурагч, ажилтан, гээд төрөл бүрийн боловсролтой, нас насны хүмүүс байдаг болж. Цахим эрх чөлөөг хязгаарлахад бэрх ч гэлээ үнэн зөв мэдээллийг бие биедээ түгээдэг байгаасай. Сүүлийн үед цахим ертөнцөөр хамгийн мундаг утас өгнө, шагнал гардуулна, ялагч тодруулна гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаж л байдаг болж. Яг хэн хэзээ, хаана тэр шагналаа өгөөд байгаа нь үл мэдэгдэм энэ мэдээллийн урсгалд хамгийн олон лайк, шейрээр хэмжигддэг нь мэдээллийн урсгалаа улам олон хүнд зэрэг түгээх гэсэн санаа. Албан байгууллагууд хүртэл өөрсдийн бараа бүтээгдэхүүний мөн чанарыг гаргах гэсэн лоозон үгийн уралдаан зарлаж байх жишээтэй. Ард түмний санаанд нийцэх үг хэллэгийг өөрсдөөр нь олуулж, тодруулж байх нь “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэсэнтэй агаар нэгэн. Худал үнэн нь мэдэгдэхгүй бараа материал өгнө, шагнана гэсэн зарын ард хэн ч хаанаас ч хянахгүй байгаа нь нууц биш. Мэдээллийн технилогийн энэ их нөлөөнд хэт автах нь эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирохгүй үлдэх нэг арга юм шүү.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …