Зика Монголд ойртсоор

zika

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарлаад байгаа зяка вирусын халдвар хүчтэй тархсаар байна. Латин Америкийн улс орнуудад дэгдээд байгаа шумуулаар дамжин халдварладаг зика вирусын анхны тохиолдол манай хойд хөрш ОХУ-д бүртгэгджээ. Европын орнуудад ихэвчлэн тархаад байсан уг вирусын халдвар өнгөрөгч долоо хоногт Хятад улсад анх удаа бүртгэгдээд байсан бөгөөд халдвар тээгч эмчлэгдсэн гэдэг хариуг ДЭМБ-аас өгөөд байсан юм.

4bf15116db012d004b88f10d49bf9341original

ОХУ-ын иргэн эмэгтэй Доминаканы бүгд найрамдах улсад амраад ирсэн бөгөөд Домодедово онгоцны буудалд түүнийг газардах үед шинж тэмдэг илрээгүй ч хэд хоногийн дараа бие нь тавгүйрхэж халдвар авснаа мэдсэн байна. Одоогийн байдлаар өвчтөн эмэгтэйг эмнэлгийн хяналтад байлгаж байгаа бөгөөд ар гэрийнхнээс нь вирусын халдвар илрээгүй ажээ.

Санал болгох мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа …