Та бүхэнд таргалалт яаж үүсдэг, шалтгаан, таргалалтын хэв шинжүүдийн тухай цуврал мэдээллээ хүргүүлж байна:
Дааврууд хэрхэн ажилладаг вэ?
Даавар гэдэг нь бие доторх химийн дохио дамжуулагч бөгөөд дотоод шүүрлийн булчирхайнуудаас маш бага хэмжээтэй ялгарч цусанд орж биеийн бусад аль нэг хэсэгт хүрч тэр хэсгийнхээ үйл ажиллагааг өөрчилнө. Дотоод шүүрлийн тогтолцоо нь хэт их хэмжээний сахарын хэрэглээ, бага калор агуулсан хоол хүнс хэрэглэх, химийн хортой нэгдлүүдэд өртөх зэргийн улмаас гэмтдэг.
Дотоод шүүрлийн булчирхай юмуу зарим эрхтэнүүдийн хэвийн ажиллагаа алдагдсанаас хүний бие янз бүрийн галбиртай болох ба үүний талаар та бүхэнд цувралаар хүргэх болно.
Бамбай булчирхайн хэвшинжийн галбир
Бамбай булчирхай нь таны хүзүүний доод хэсэгт орших 6 см орчим өргөнтэй эрхтэн ба таны бие организм, эсийн дааврын зохицуулгад оролцдог.
Бамбай булчирхайн дааврууд бодисын солилцоонд чухал үүрэгтэй ба өөх хайлуулах, жин хасах, оюуны үйл ажиллагааг тэтгэх, гэдэсний үйлийг тэтгэх, эдийн нөхөн төлжилтийг сөдөөх, амин дэм зэрэг бодисын шимэгдэлт болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүрэгтэй.
Үүнээс хамаарч бамбай булчирхай төрлийн галбиртай хүмүүс бүх хэсгээрээ таргалах шинж чанартай байдаг. Мөн эстерогений хэмжээ биед ихсэх үед бамбайн дааврын үйл ажиллагаа дарангуйлагдснаар жин нэмж эхэлдэг. Ихэнх тохиолдолд хүүхэд төрүүлсний дараа үл арилах өөхний хуримтлал нь эстерогений ихсэлттэй хамааралтай. Жин нэмэхээс гадна үс унах, бугалганы илүүдэл унжсан арьс, хумс хугарамтгай байх зэрэг олон асуудалтай тулгардаг. Мөн түүнчлэн, энэ төрлийн галбиртай хүмүүс илүү их нүүр ус хэрэглэх сонирхолтой байдаг. Жишээлбэл цагаан талх гэх мэт. Хэрэв хэт их таргалалттай бол бамбай булчирхайн үйл ажиллагаагаа шалгуулж болох боловч өвчин хэдийн эхэлсэн тохиолдолд л шинжилгээнд өөрчлөлт гарна.