Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудлаар ярилцлаа

368bd331610b3c5e5e646b3be49b8152Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын Экспорт-Импорт банкны хооронд 2012 онд зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.  Энэхүү хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар БНСУ-ын Экспорт-Импорт банкны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга Парк Сонг-юн болон бусад албаны төлөөлөгчдийг  өчигдөр ЭМСЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд ноён Парк Сонг-Юн цаг зав гарган хүлээн авсанд  талархалаа илэрхийлээд төслийн хэрэгжилт удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлааа хандуулан ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргаас хүссэн юм.

     Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн ажлын  хэрэгжилтийг хурдасгах асуудлаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж  байна. Бид ирэх гуравдугаар сард тус төвийн барилгын шавыг тавихаар төлөвлөж байна.

       Цаашид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал нягт хамтран ажиллана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …