Халдварт моллюск /mlluscum contagiosum/
Халдварт моллюск нь шүүгдэгч вирусээр үүсгэгддэг ихэвчлэн хүүхдүүдийн дунд элбэг тархсан /насанд хүрэгчид ч цөөнгүй өвчилнө/ арьсны халдварт өвчин юм.
Халдварлах зам:
1. ахуйн замаар /халдварлагдсан ванн, ванны алчуур, бие угаагч, нүүр гарын алчуур /
2. насанд хүрэгчид бэлгийн хавьталын үед бэлэг эрхтэн дээр гарч болно.
Илрэх шинж тэмдэг:
Өвчний нууц хугацаа 2 долоо хоногоос 2-6 сар хүртэл үргэлжилнэ.
Арьсан дээр зөв дугуй, хагас бөмбөлөг хэлбэртэй, төвдөө хүйс маягийн хонхорхойтой цагаан өнгийн ээдэм маягийн агуулагдахуунтай гүвдрүү гарна. Тууралтууд нь хоорондоо нийлж том хэмжээтэй 2-3см хүртэл томорч болно.
Тууралт ганц нэгээрээ эсвэл олон тоотой байх ба ямар нэгэн загатнах өвдөх зэрэг зовиур байхгүй. Туурсан тууралт ихэвчлэн зовхи, гарын алга, хэвлийн өмнөд хэсэг, бэлэг эрхтэн дээр байрлана.
Эмчилгээ: гүвдрүүг бага зэрэг сэтлэн агуулагдахууныг шахаж гаргадаг. Энэ нь эмчилгээний болоод оношийн ач холбогдолтой.
Урьдчилан сэргийлэлт: ариун цэврийн дэглэм сахих, ийм өвчтэй хүүхдийг ясли цэцэрлэгт явуулахгүй байх, өвчнийг эдгэртэл эмчийн хяналтанд байлгана.