ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдлээ

51933886-bb2f-425f-80ac-e470e7c548deӨнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ.

Эмч нар “Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна. Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна” нэж мэдээллээ. Эдгээр нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна.

Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг ажээ. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч өртөмтгий байдал маш өндөр гэнэ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …